Курсын нэр: Бага насны хүүхдийг судлах, оношлох арга зүй
Курсын зорилго: Бага насны хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах арга зүйн зөвлөмжтэй танилцаж, сургалт үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх санаа авах
Товч агуулга: Хүүхдийн хөгжлийг дэмжиж, ойлгож ажиллахын нэг үндэс нь сэтгэл зүйн судалгаа, оношилгоон дээр үндэслэгдэн бодит байдлыг илрүүлэн дүгнэлт хийж ажиллах явдал юм. Өнөөгийн боловсролын шинэчлэл ч багш биднийг хүүхэд бүрийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах, ойлгох, хүндэтгэлтэй хандах талаар ойлголт мэдлэгтэй, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай бүтээлч байхыг шаардаж байна. Иймд энэхүү курсээр дамжуулан багшийн эзэмшвэл зохих чадамжийг төлөвшүүлэхэд зориулж хүүхдийг судлах арга зүйн зөвлөмж, хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх энгийн аргачлал, 6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг тодорхойлох дасгал даалгавруудыг судлах болно.