Зорилго:

Сургууль цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгарсан жижиг, том олон асуудлуудыг шийдвэрлэхдээ судалгаанд суурилдаг байх шаардлага тавигдаж байна. Энэхүү шаардлагад нийцүүлэн багш нар болон бусад албан тушаалтнууд судалгааны арга зүйн мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.  

Товч агуулга:

1.       Өнөө үед дэлхий дахинаа “багш судлаач байна” гэсэн санаа өргөн дэлгэрч байна.           Багш - Судлаач байх талаарх олон улсын чиг хандлага, 21-р зууны багшийн ур чадвар

2.       Багш - Судлаач байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн багш өөртөө олон давуу талуудыг хэрхэн бий болгож  байгаа талаар судлах

3.       Багш судалгааны арга зүйд хэрхэн суралцах талаар тодруулах:  судалгааны асуудлыг хэрхэн  тодорхойлох, судалгааны асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцах

4.       Илтгэл бичих, илтгэхэд анхаарах зүйл

Хамрах хүрээ:

10 жилийн үндсэн сургалтад хамрагдаж буй бүх мэргэжлийн багш, ажилтнуудад