Курсын танилцуулга
Нэр: Ахлах ангийн суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүй /сонгон судлах/
Зорилго: Сурагчдын ном унших үйлийг дэмжих монгол уламжлал хөгжлийн асуудлыг судлан уншлага удирдах арга зүйг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Товч агуулга:
- Ахлах ангийн сурагчдын ном унших арга барилыг хөгжүүлэх монгол арга ухааны онцлог / Монгол хүүхдийн оюун ухаан хөгжих гол хөшүүрэг нь унших мэдлэг бүтээх үйл явцад баримтлах суурь онол нүүдэлчин амьдралын хэв маягаас төрж гарсан арга билгийн ухаан юм/
- Сургаал, зүйр цэцэн үг ардын сургамжаар сурагчдын унших арга барилыг хөгжүүлэх нь /Манай Монгол ардын сурган хүмүүжүүлэх сан хөмрөг нь маш өргөн хүрээтэй шавхагдашгүй бөгөөд агуулга хэлбэрээрээ олон янз байдаг. Ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалд багтах зүйлс
- Хүүхдийн уншлага удирдах уламжлалт аргууд /Монгол хэл бол мал ахуй эрхэлсэн нүүдэлчин малчин ард түмний хэл соёл юм. Тиймээс мал маллах ухаанаас аж ахуйгаа цогцлоосон ард түмний оюун билиг нь монгол ахуйд бүрэлдсэн тул ахуйдаа төрсөн ахуйгаа таньсан монгол оюунт хүмүүнийг монгол хүн хэмээнэ/
- Ахлах ангийн суралцагчдын танин мэдэх сэтгэл зүйн онцлог, бие хүн болон төлөвших үйл явц хөгжүүлэх арга зүй /нас сэтгэл зүйн онцлог ялгаанд тохирсон уншлага хөгжүүлэх арга зүйн хувилбарууд