Нээлттэй судлах онлайн сургалтууд

Курсын нэр: Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, хэрэглэгчийн түвшинд мэдээлэл хамгаалах арга

Та юу сурах вэ?

- Мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй болно.

- Хэрэглэгчийн түвшинд мэдээлэл хамгаалах аргуудаас суралцана.

Хэн суралцах боломжтой вэ?  

Багш, удирдлага, ажилтан

Суралцагчдад тавих шаардлага: 

Та компьютер ашиглах анхан шатны мэдлэгтэй байх

Сургалтын үр дүн: Та мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголттой болж хэрэглэгчийн түвшинд мэдээллээ хамгаалж сурах юм.



Сургалтын зорилго: Хөдөлгөөнт дүрс боловсруулах программ ашиглан төрөл бүрийн  мултимедиа агуулга бэлтгэх анхан шатны мэдлэгтэй болох

Хэн суралцах боломжтой вэ.

Өөрийн хичээлийн агуулгыг мултимедиа хэлбэрт оруулах сонирхолтой багш нар

Та юу сурах вэ.

1. Flash программын хөдөлгөөн оруулах хэрэгслүүд

2. Motion tween, shape tween, classic tween ашиглах

3. Бусад боломжууд

Суралцагчдад тавигдах шаардлага: 

1. Компьютерийн ахисан шатны мэдлэгтэй байх

2. Интернет эх сурвалж ашиглаж чаддаг байх

3. Adobe flash cs5.5(бусад хувилбар байж болно) программыг өөрийн компьютерт заавал суулгасан байх

4. Photoshop, Illustrator зэрэг программтай ажилладаг бол давуу тал болно.


Зорилго: 

“Иргэний ёс зүйн боловсролыг дэмжих” ажлын хүрээнд зохион байгуулагдаж, сургалтын байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд багш, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг өрнүүлэх, сургалтын байгууллагын орчинд бие биеэ дээдэлсэн, сэтгэлзүйн таатай уур амьсгал бүрдүүлж, эерэг хандлагыг хэвшүүлэхэд чиглэгдэнэ.



Сэдэв: Онлайнаар батламж илгээх

Та сурагчид, оюутнууд, ажилтнууд, багийн гишүүд, үйлчлүүлэгчидийнхээ мэдлэг, ур чадварийг шалгах тестийг онлайнаар боловсруулан үр дүнг авахыг хүсэж байна уу? Мэдлэг, ур чадварийг шалгах тестийн үр дүнгээс хамааран батламжийг онлайнаар өгөхийг хүсэж байна уу?  Тэгвэл хялбар, амархан арга байна.

Та юу сурах вэ?

    1. Батламж хийх багаж суулгах

    2. Нэмэлтээр суулгасан багжийг идэвхижүүлэх, батламжийн тохиргоо хийх

    3. Батламжийн загварыг шинээр үүсгэх

    4. Асуулга болон тестийн санг нэмэх, илгээх

Хэн суралцах боломжтой вэ?  

Та аль ч чиглэлийн сургалт зохион байгуулдаг. Тус сургалтынхаа шалгалтыг онлайнаар авч шаардлага хангасан тохиолдолд онлайнаар PDF хувилбар бүхий батламж илгээхийг хүссэн хэн бүхэн энэхүү сургалтад хамрагдах боломжтой.

Суралцагчдад тавих шаардлага: 

Та gmail хаягтай, google drive, google form ашиглаж үзсэн туршилгатай байх

Цагийн багтаамж: 10 цаг

Сургалтын хугацаа: Тус курсэд 7 хоног тутам шинэ суралцагч авна. Курсэд суралцахийг хүссэн суралцагч нь 7 хоногийн турш тус курс дах хичээлүүдийг үзэж судлах боломжтой.

Та Багшийн мэргэжил дээшлүүэх үндсэн сургалтад хамрагдах шаардлага хангасан, нэр нь баталгаажсан бол хэддүгээр ээлжийн сургалтад хамрагдахаас шалтгаалан дараах заасан хугацаанд л суралцах боломжтой. Учир нь тус курсийн суралцагчийн тэнцвэртэй байлгах төдийгүй курс удирдаж буй багш танд зөвлөгөө, тусламж үзүүлэх цагийн ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг.



Moodle сургалт удирдах системийн хэрэглээ сэдэвт сургалт

Курсийн танилцуулга:

Энэхүү  сургалтыг БЦК-т мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтыг хөтлөн явуулах арга зүйчдэд зориулсан бөгөөд БМД онлайн сургалтад ашиглаж буй Moodle СУС нь суралцахуйн 14 төрлийн үйл ажиллагаа,  судлах материалын 7 төрлийн хэрэгслүүдтэй. Эдгээр хэрэгслүүдийг хэрэглэх жишээ видео хичээлүүдийг энэхүү сургалтаар танилцуулахаар бэлтгэлээ. Та бүхэн дээрхээс өөрийн сургалтын онцлог, хэрэгцээ шаардлага, агуулга, суралцагчдын онцлогт тохируулан оновчтой сонгон хэрэглэх, улмаар сургалтыг улам бүр сонирхолтой, шинэлэг явуулах нь чухал юм. 

Технологи бол зөвхөн хэрэгсэл учраас та бүхэн онлайн сургалтын талбартаа үр өгөөжтэй хэрэглэж сурахын зэрэгцээ, суралцагч бүрд хүрч ажиллах мэдрэмж, мэдлэг туршлага, ур чадвар, бүтээлч хандлага чухал билээ. 

Курсийн суралцагчид нь дараах үр дүнд хүрэх боломжтой. Үүнд:

  • Мoodle СУС-ийн агуулга удирдах багаж хэрэгслүүдийг хэрэглэх мэдлэг, чадварыг олж авах
  • Онлайн сургалт зохион байгуулж буй арга, туршлагаас суралцах
  • Онлайнаар суралцахад суралцагчид тулгарч буй саад, бэрхшээлийг олж харах

Энэхүү курст суралцагчаас дараах хандлага, мэдлэг, чадварыг шаардана. 

  • Энэхүү сургалтад суралцах өөрийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу суралцах
  • Компьютер дээр ажиллах чадвартай
  • Файл хавтас нээх, татаж авах, илгээх
  • Интернетийн орчинд ажиллах, мэдлэг чадвартай байх
  • Онлайн сургалтын үйл ажиллагаа бүрд идэвх санаачлагатай оролцож, багшаас өгсөн үүрэг даалгаврыг тодорхой заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд гүйцэтгэдэг байх.
  • Курст нийтлэгдсэн аливаа зарлал, мэдээлэл, заавар зөвлөмж зэргийг сайтар уншиж судлан бүтээлчээр оролцох. 
  • урьд нь ямар нэгэн онлайн сургалтад суралцаж байсан туршлагатай байх нь давуу тал болно.

Техник шаардлага:

  • Компьютер
  • Интернет орчин
  • Чихэвч

Бусад шаардлага

  • esurgalt.itpd.mn БЦК-т багшаар бүртгэгдсэн байх
  • Цахим арга зүйчийн гарын авлагатай байх