Сэдэв: Онлайнаар батламж илгээх
Та сурагчид, оюутнууд, ажилтнууд, багийн гишүүд, үйлчлүүлэгчидийнхээ мэдлэг, ур чадварийг шалгах тестийг онлайнаар боловсруулан үр дүнг авахыг хүсэж байна уу? Мэдлэг, ур чадварийг шалгах тестийн үр дүнгээс хамааран батламжийг онлайнаар өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл хялбар, амархан арга байна.
Та юу сурах вэ?
Батламж хийх багаж суулгах
Нэмэлтээр суулгасан багжийг идэвхижүүлэх, батламжийн тохиргоо хийх
Батламжийн загварыг шинээр үүсгэх
Асуулга болон тестийн санг нэмэх, илгээх
Хэн суралцах боломжтой вэ?
Та аль ч чиглэлийн сургалт зохион байгуулдаг. Тус сургалтынхаа шалгалтыг онлайнаар авч шаардлага хангасан тохиолдолд онлайнаар PDF хувилбар бүхий батламж илгээхийг хүссэн хэн бүхэн энэхүү сургалтад хамрагдах боломжтой.
Суралцагчдад тавих шаардлага:
Та gmail хаягтай, google drive, google form ашиглаж үзсэн туршилгатай байх
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалтын хугацаа: Тус курсэд 7 хоног тутам шинэ суралцагч авна. Курсэд суралцахийг хүссэн суралцагч нь 7 хоногийн турш тус курс дах хичээлүүдийг үзэж судлах боломжтой.
Та Багшийн мэргэжил дээшлүүэх үндсэн сургалтад хамрагдах шаардлага хангасан, нэр нь баталгаажсан бол хэддүгээр ээлжийн сургалтад хамрагдахаас шалтгаалан дараах заасан хугацаанд л суралцах боломжтой. Учир нь тус курсийн суралцагчийн тэнцвэртэй байлгах төдийгүй курс удирдаж буй багш танд зөвлөгөө, тусламж үзүүлэх цагийн ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг.