Онлайн сургалтын зорилго: Сургууль, дотуур байрны орчинд суралцагчдыг аливаа болзошгүй эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдээлэл, таамаглалыг хүлээн авах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хяналт үнэлгээний нэгдсэн ойлголттой болж, суралцагчийн хамгаалал, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. 

Та юу сурах вэ?

- Сургууль, дотуур байранд хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, нийгэм, сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлж, хүүхдийн эрхийг ханган ажиллах                                           

 - Мэдээллийг хүлээн авах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг эрсдэлээс хамгаалах, түүнийг бууруулахад үнэлгээ хийх, арга хэмжээ авах                                       

 - Хүүхдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй олгон, хүүхэд хамгааллын нөхөн сэргээх, үйлчилгээ үзүүлж, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээс суралцах 

Хэн суралцах боломжтой вэ.

Боловсролын салбарт 10  болон түүнээс дээш жил ажилласан багш,  удирдах  бусад ажилтан суралцах боломжтой.  

Суралцагчдад тавигдах шаардлага.

Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. Өөрийгөө сорих сорил болон хэлэлцүүлэгт заавал оролцоорой.

Цагийн багтаамж  10 цаг 


Сургалтын зорилго: 

СӨБ, ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудад  “Эрүүл амьдралыг эрхэм болгоё” сэдвийн дор өөрийн болон гэр бүл, сургууль хамт олон, суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах мэдлэг ойлголттой болж,  эрүүл зөв дадал хэвшилд суралцана.

Та юу сурах вэ.      

-       Эрүүл амьдралын гол хүч дасгал хөдөлгөөн гэдгийг ойлгох

-       Дасгал хөдөлгөөнөөр тууштай хичээллэн эрүүл мэндээ дэмжих мэдлэгтэй болох

-       Дасгалаар хичээллэхэд бусдыг уриалах, манлайлах

Хэн суралцах боломжтой вэ.

Боловсролын салбарт 5 жил ажилласан багш  удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. 

Курсд суралцсанаар идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын баталгаа гэдгийг ойлгон дасгалаар хичээллэх хүсэл эрмэлзлэлтэй болох ба  өөртөө тохируулан дасгал  хөдөлгөөн сонгон хичээллэх арга барил эзэмшинэ.

Суралцагчдад тавигдах шаардлага.

-       Онлайн орчинд ажиллах чадвартай байх

-       Даалгавараа хийж эхлүүлсэн бол дуустал хийх

-       Бие даан, бүтээлчээр, цагийн менежменттэй ажиллах чадвартай байх

Цагийн багтаамж - 10 цаг 

 

 


Сургалтын зорилго: 

СӨБ, ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудын  "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын  талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэгш хамруулан сургах орчны бэлтгэл, тохируулга хэрхэн хийх,ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг   хөгжүүлэх арга зүйд  дэмжлэг үзүүлнэ. 

Та юу сурах вэ.      

-Тэгш хамруулан сургах үзэл хандлага, эрх зүйн орчин 

-Тэгш хамруулан сургаж буй сайн туршлага 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувийн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүй 

-Орчны тохируулга болон тохируулгат хэрэглэгдэхүүн бэлтгэх жишээ загвар 

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй аргачлал 

- Мэдлэг  шалгах сорилтой 

- Дэлгэрүүлэн уншиж танилцах материалтай цуврал хичээлээс суралцаарай. 

Хэн суралцах боломжтой вэ.

Боловсролын салбарт 10 түүнээс дээш жил ажилласан багш,  удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.  Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.

Суралцагчдад тавигдах шаардлага.

Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. 3 хичээл нь нэг багц болно. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ. 

Цагийн багтаамж  10 цаг