Сэдэв. Багш мэргэжлийн суралцахуй
Багш өдөр тутам хийж буй үйл ажиллагаагаа системтэй судалж, эргэцүүлэн тунгаан бодож, сайжруулах арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлдэг байх нь багшийн мэргэжлийн бие даасан байдлын илрэл төдийгүй хөгжлийн гарц юм. Энэхүү хөгжлийн гарцад "Багш мэргэжлийн суралцахуй" курс дэмжлэг үзүүлэх болно.
Та юу сурах вэ?
- Багшийн мэргэжлийн эргэцүүллийн талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ.
- Багшийн сэтгэлгээний арга барилуудыг судлах замаар өөрийн арга барилаа тодорхойлох ур чадварт суралцана.
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй багш, ажилтан
Суралцагчдад тавигдах шаардлага:
- Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
- Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
- Хувийн майл хаягтай байх (gmail)
- Өөрийгөө хүндэлдэг, ажлын байрандаа тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх
Сургалтын хугацаа: 7 хоног
Сэдэв. Багшийн ажлын эрх зүйн орчин
Хичээлийн зорилго:
Багшийн ажлын эрх зүйн орчины талаар ерөнхий ойлголт олж авах, ажлын орчиндоо холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахад чиглэнэ.
Та юу сурах вэ?
- "Багшийн хөгжлийн тухай" хуулийн ойлголт
- "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн
боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм"-ийн ерөнхий ойлголт
Хэн сурах боломжтой вэ?
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, эрх зүйн мэдлэгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.
Суралцагчид тавих шаардлага:
Хувийн мэйл хаягтай байна.
Онлайн орчинд ажиллах чадвартай байна.
Өөрийгөө үнэлэх сорилд оролцоно.
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног
Сургалтын зорилго: Багшийн хөгжлийн тухай ойлголтоо баталгаажуулж, багшийн тасралтгүй хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлно
Хэн суралцах боломжтой вэ?
ЕБС-ийн бүх багш, ажилчид
Та юу сурах вэ?
1. БТХ-ийн ойлголт, мөн чанарыг ойлгоно
2. Багшийн тасралтгүй хөгжлийн өнөөгийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болно.
3. БТХ-ийг дэмжих арга зам, хамтын үйл ажиллагааны загвартай танилцах
Суралцагчдад тавигдах шаардлага:
Хувийн мэйл хаягтай байна.
Онлайн орчинд ажиллах чадвартай байна.
Өөрийгөө үнэлэх сорил болон хэлэлцүүлэгт оролцоно
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног
Хичээлийн зорилго:
Багш мэргэжилтний үндсэн ажил үүргийг гүйцэтгэхэд тавигдаж буй стандарт шаардлагыг хангах чадавхтай болгоход дэмжлэг үзүүлэх
Хэн сурах боломжтой вэ?
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, 21
дүгээр зууны багшийн хөгжил, цогц чадамжийн тухай мэдээллээс өөрийн хөгжлийн
онцлогоо мэдрэх, хөгжүүлэх сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан
суралцах боломжтой.
Юу сурч, ямар үр дүнд хүрэх вэ?
1. Чадварлаг байх, чадварлагаар хийж гүйцэтгэхэд шаардлагатай ур чадваруудыг судлах, эргэцүүлэх, Монгол багшийн загвар судлах, эргэцүүлэх
3. 21 дүгээр зууны багшийн цогц чадамж, тогтвортой хөгжлийн боловсролын тухай мэдээлэл унших, өөрийгөө үнэлэх, туршлагаа солилцох
Суралцагчид тавих шаардлага:
· Онлайнд тавигдсан мэдээллийг уншин судалж, өөрийн оюун дүгнэлт хийх, мэдээлэл боловсруулах арга барил эзэмшсэн байх
· Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай байх
· Хувийн емэйл хаягтай байх
Сургалтын хугацаа:
Энэхүү курсэд 7 хоног бүр шинэ суралцагч элсүүлнэ. 7 хоногийн хугацаанд тус курст байршуулсан 10 цагийн агуулгыг судалж, сорил ажиллаж, мэдлэгээ үнэлнэ.
Сэдэв: Сургалтын хэрэглэгдэхүүн
Та юу сурах вэ?:
- Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний ангилал, төрлийн тухай ойлголттой болно
- Олон улсын чиг хандлагын тухай мэдлэгтэй болно
- Хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагын тухай мэдлэгтэй болно
- Хичээлийн хэрэглэгдэхүүн сонгон, бэлтгэх арга зүйн мэдлэгтэй болно
- Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх ур чадвараа нэмэгдүүлэх, бусад оролцогчдын арга, туршлагаас суралцах болно
Хэн суралцах боломжтой вэ?: Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй багш, ажилтан
Суралцагдад тавигдах шаардлага:
- Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
- Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
- Хувийн майл хаягтай байх (gmail)
- Хэрэглээний Повер пойнт программтай компьютертэй байх, хэрэглэж байсан туршлагатай байх
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалт үргэлжлэх хугацаа: 7 хоног
Зорилго: Үнэлгээний арга зүй курсийг судалснаар үнэлгээний тухай ерөнхий ойлголт, оношлох, явцын эцсийн үнэлгээний тухай үндсэн мэдээлэлтэй болно.
Юу сурах вэ:
- Үнэлгээний тухай ерөнхий ойлголт
- Үнэлгээний төрөл хэлбэрүүд
Хэн сурах боломжтой вэ?
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, үнэлгээний чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.
Суралцагчид тавих шаардлага:
- Онлайн суралцагчийн гарын авлагыг судлаж онлайн даалгавар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай болсон байх
- Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай, цагийн менежмент төлөвлөлт сайтай байх
- Хувийн майл хаягтай байх
Сургалтын хугацаа: Энэхүү күрсэд 7 хоног бүр шинэ суралцагч элсүүлнэ. 7 хоногийн хугацаанд тус курст байршуулсан 10 цагийн хичээл үйл ажиллагааг судална.