Сургалтын зорилго:
Насан туршдаа суралцахыг дэмжих боловсрол, түүнийг хэрэгжүүлэх үр дүнтэй бодлоо, 21-р зууны үзэл баримтлалын талаар мэдлэг олгож, суралцагчид насан туршдаа, тасралтгүйгээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох
Та юу сурах вэ.
- НТБ-н бодлого, ОУ-н чиг хандлага, НТБ нь мэдлэгийн эдийн засгийн тулгуур болох нь
- НТБ-г хэрэгжүүлэгч механизм ба энэ талаар ОУ-д баримталж буй бодлого
- Албан ба албан бус боловсрол, амьдрах орчноос олж авсан мэдлэг ур чадварыг баталгаажуулах механизм
- Насанд хүрэгчдэд боловсрол олгох хэлбэрүүд, тэдгээрийн хэрэглээ
- Нээлттэй зайн боловсрол (open distance education), Нээлттэй их сургуулиуд, тэдгээрийн чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл, ОУ-н чиг хандлага
Хэн суралцах боломжтой вэ.
Насан туршийн боловсролын онол, үзэл баримтлалын талаар үндсэн мэдлэг ойлголт бүхий, боловсролын салбарт 10 түүнээс дээш жил ажилласан багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн сургалтанд суралцах наад захын мэдлэгтэй байх, НТБ-н талаар үндсэн мэдлэг, мэдээлэлтэй байх
Сургалтын зорилго:
СӨБ, ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудад байгууллагын менежментийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж бусадтай туршлага солилцох, харилцан суралцах замаар ажлын байрандаа хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ.
Та юу сурах вэ.
-Менежментийн шинжлэх ухааны судлах зүйл
-Байгууллагын орчин ба орчны шинжилгээ
-Манлайлал
-Мотиваци
-Хүний нөөцийн менежмент
Хэн суралцах боломжтой вэ.
Боловсролын салбарт 10 түүнээс дээш жил ажилласан багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байх.
Санамж: Сургалтын байгууллагын орчны стандартыг сонирхон судлах гэж буй суралцагч та ЕБС эсвэл СӨББ гэсэн 2 хэсгээс өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонгон суралцана уу!
СӨБ-ын байгууллага болон ЕБСургуулийн хүүхдийг хөгжүүлэх сургалтын гадаад дотоод орчин, барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн эзэмшил газрын талаарх эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг хангаж ажиллах ойлголт мэдлэгээ дээшлүүлэх
СӨБ-ын түвшинд
- Эдэлбэр газар гэж юу ойлгох.
- Хөгжим,
биеийн тамирын танхимд байгаа хэрэглэгдэхүүний мэдэх
- Бүлгийн өрөө хүүхдэд ноогдох талбайн хэмжээ.
ЕБС-ын түвшинд
- Сургуулийн
бүсийн ойр орчмын замд тээврийн хэрэгслийн хурд, хөдөлгөөнийг зохицуулах.
- Цас
цэвэрлэгээний төгсгөл ба өвлийн хальтиргааг арилгах хугацааг мэдэх.
- Сургуулийн
анхааруулах тэмдэг талаар
Хэн суралцах боломжтой вэ
· СӨБ, ЕБС-ын орчны стандартыг сонирхож буй бүх хүн суралцах боломжтой.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байх.
Сургалтын зорилго:
СӨБ, ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудад баримт бичгийг стандартын дагуу боловсруулж хэрэглэх, бусадтай туршлага солилцон харилцан суралцах замаар мэргэжлийн арга зүйгээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Та юу сурах вэ.
-Баримт бичиг түүний зохион байгуулалтын талаар;
-Баримт бичгийн бичвэрийн найруулга зүй;
-Баримт бичигтэй хэрхэн ажиллах тухай;
-Баримт бичиг боловсруулах;
Хэн суралцах боломжтой вэ.
Боловсролын салбарт ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд бие дааж бүтээлчээр ажиллах ухамсартай, хувийн зохион байгуулалт, цагийн төлөвлөлттэй байх