Тус 7 хоногийн курсээс та зөвхөн 1 курсыг сонгон суралцах боломжтой.  Та сонгосон курсдээ үндсэн сургалтын хуваарийн хэд дэх ээлжинд ирэхээр хуваарилагдсанаас хамааран тухайн курсд хамрагдахыг анхааруулж байна. Тухайн төвлөсөн хугацаанд суугаагүй бол дахин суух боломжгүй болно.

Та 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын МЭДЭЭЛЛИЙН групп-д орж курс сонголтоо хийнэ үү.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарт:

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад ажиллаж буй багшийн сургалтад хэрэглэж буй хэрэглэгдэхүүний өнөөгийн нөхцөл байдлыг тандан судлах, цаашид хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдэд хандах, хамтран ажиллахыг зорьж байна. Иймд та сургалтын хэрэглэгдэхүүний тухай бодит байдлаа үнэлж, судалгааг үнэн зөв бөглөнө үү. Баярлалаа.

Судалгаа бөглөхдөө доорх холбоосыг товшино уу.

https://goo.gl/forms/PmVSHg2gaD6z3Xxj2


Сэдэв. Багш мэргэжлийн суралцахуй

Багш өдөр тутам хийж буй үйл ажиллагаагаа системтэй судалж, эргэцүүлэн тунгаан бодож, сайжруулах арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлдэг байх нь багшийн мэргэжлийн бие даасан байдлын илрэл төдийгүй хөгжлийн гарц юм. Энэхүү хөгжлийн гарцад "Багш мэргэжлийн суралцахуй" курс дэмжлэг үзүүлэх болно.  

Та юу сурах вэ?

  • Багшийн мэргэжлийн эргэцүүллийн талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ.
  • Багшийн сэтгэлгээний арга барилуудыг судлах замаар өөрийн арга барилаа тодорхойлох ур чадварт суралцана.  

  • Хэн суралцах боломжтой вэ?
  • Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй багш, ажилтан

    Суралцагчдад тавигдах шаардлага:

    • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж  даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
    • Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
    • Хувийн майл хаягтай байх (gmail)
    • Өөрийгөө хүндэлдэг, ажлын байрандаа тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх
    Цагийн багтаамж: 10 цаг

    Сургалтын хугацаа: 7 хоног


    Сэдэв: Сургалтын хэрэглэгдэхүүн

    Та юу сурах вэ?:

    • Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний ангилал, төрлийн тухай ойлголттой болно
    • Олон улсын чиг хандлагын тухай мэдлэгтэй болно
    • Хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагын тухай мэдлэгтэй болно
    • Хичээлийн хэрэглэгдэхүүн сонгон, бэлтгэх арга зүйн мэдлэгтэй болно
    • Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх ур чадвараа нэмэгдүүлэх, бусад оролцогчдын арга, туршлагаас суралцах болно

    Хэн суралцах боломжтой вэ?: Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй багш, ажилтан

    Суралцагдад тавигдах шаардлага:

    • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж  даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
    • Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
    • Хувийн майл хаягтай байх (gmail)
    • Хэрэглээний Повер пойнт программтай компьютертэй байх, хэрэглэж байсан туршлагатай байх

    Цагийн багтаамж: 10 цаг

    Сургалт үргэлжлэх хугацаа: 7 хоног



    Зорилго: Үнэлгээний арга зүй курсийг судалснаар үнэлгээний тухай ерөнхий ойлголт, оношлох, явцын эцсийн үнэлгээний тухай болон даалгавар боловсруулах арга зүйн талаар үндсэн мэдээлэлтэй болно. 

    Юу сурах вэ: 

    • Үнэлгээний тухай ерөнхий ойлголт
    • Үнэлгээний төрөл хэлбэрүүд 
    • Үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй 

    Хэн сурах боломжтой вэ? 

    Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, үнэлгээний чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. 

    Суралцагчид тавих шаардлага:   

    • Онлайн суралцагчийн гарын авлагыг судлаж онлайн даалгавар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай болсон байх 
    • Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай, цагийн менежмент төлөвлөлт сайтай байх 
    • Хувийн майл хаягтай байх

    Сургалтын хугацаа: Энэхүү күрсэд 7 хоног бүр шинэ суралцагч элсүүлнэ. 7 хоногийн хугацаанд тус курст байршуулсан 10 цагийн хичээл үйл ажиллагааг судална.