Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарт:

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад ажиллаж буй багшийн сургалтад хэрэглэж буй хэрэглэгдэхүүний өнөөгийн нөхцөл байдлыг тандан судалж, цаашид хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдэд хандах, хамтран ажиллахыг зорьж байна. Иймд та сургалтын хэрэглэгдэхүүний тухай бодит байдлаа үнэлж, судалгааг үнэн зөв бөглөнө үү. Баярлалаа.
Судалгаа бөглөхдөө доорх холбоосыг товшино уу.
https://goo.gl/forms/PmVSHg2gaD6z3Xxj2

 Сэдэв: Сургалтын хэрэглэгдэхүүн

Та юу сурах вэ?:

  • Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний ангилал, төрлийн тухай ойлголттой болно
  • Олон улсын чиг хандлагын тухай мэдлэгтэй болно
  • Хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагын тухай мэдлэгтэй болно
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн сонгон, бэлтгэх арга зүйн мэдлэгтэй болно
  • Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх ур чадвараа нэмэгдүүлэх, бусад оролцогчдын арга, туршлагаас суралцах болно

Хэн суралцах боломжтой вэ?: Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй багш, ажилтан

Суралцагдад тавигдах шаардлага:

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж  даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
  • Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
  • Хувийн майл хаягтай байх (gmail)
  • Хэрэглээний Повер пойнт программтай компьютертэй байх, хэрэглэж байсан туршлагатай байх

Цагийн багтаамж: 10 цаг

Сургалт үргэлжлэх хугацаа: 7 хоног

Зорилго: Үнэлгээний арга зүй курсийг судалснаар үнэлгээний тухай ерөнхий ойлголт, оношлох, явцын эцсийн үнэлгээний тухай үндсэн мэдээлэлтэй болно. 

Юу сурах вэ: 

  • Үнэлгээний тухай ерөнхий ойлголт
  • Үнэлгээний төрөл хэлбэрүүд 

Хэн сурах боломжтой вэ? 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, үнэлгээний чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. 

Суралцагчид тавих шаардлага:   

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судлаж онлайн даалгавар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай болсон байх 
  • Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай, цагийн менежмент төлөвлөлт сайтай байх 
  • Хувийн майл хаягтай байх

Сургалтын хугацаа: Энэхүү күрсэд 7 хоног бүр шинэ суралцагч элсүүлнэ. 7 хоногийн хугацаанд тус курст байршуулсан 10 цагийн хичээл үйл ажиллагааг судална. 

Зорилго: Сургалтын технологийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, төсөлд суурилсан сургалтын технологийн загварын тухай уншиж, судлан, хэрэгжүүлснээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ.

Зорилт: 

  • Сургалтын технологийн талаар үндсэн ойлголттой болох, төсөлд суурилсан сургалтын технологийн загварын талаар судлан, хэрэглэхэд суралцана. 
  • Сэдвийн хүрээнд агуулгыг уншиж судлан өөрийн үнэлгээ хийж мэдлэгээ бататгана.
  • Хэлэлцүүлэгт оролцож мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцан суралцах замаар мэргэжил арга зүйн ур чадвараа хөгжүүлнэ.

Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног

Цагийн багтаамж: 10 цаг

Хамрах хүрээ: Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, сургалтын технологийн талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх хүсэлтэй багш, удирдах болон бусад ажилтан хамрагдах боломжтой.

Суралцагчдад тавигдах шаардлага: 

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг болон сургалтын үндсэн материалыг судалж  даалгавар, үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх
  • Бие дааж бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй суралцагч байх
  • Хувийн майл хаягтай байх


Сэдэв. Багшийн ажлын эрх зүйн орчин

Хичээлийн зорилго:

Багшийн ажлын эрх зүйн орчины талаар ерөнхий ойлголт олж авах, ажлын орчиндоо холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахад чиглэнэ.

Та юу сурах вэ?

  • "Багшийн хөгжлийн тухай" хуулийн ойлголт
  • рөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм"-ийн ерөнхий ойлголт

Хэн сурах боломжтой вэ? 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, эрх зүйн мэдлэгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. 

Суралцагчид тавих шаардлага:

Хувийн мэйл хаягтай байна. 

Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  

Өөрийгөө үнэлэх сорилд оролцоно.

Цагийн багтаамж: 10 цаг

Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног

 

Хичээлийн зорилго:

Багш мэргэжилтний үндсэн ажил үүргийг гүйцэтгэхэд тавигдаж буй стандарт шаардлагыг хангах чадавхтай болгоход дэмжлэг үзүүлэх

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, 21 дүгээр зууны багшийн хөгжил, цогц чадамжийн тухай мэдээллээс өөрийн хөгжлийн онцлогоо мэдрэх, хөгжүүлэх сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.  

Юу сурч, ямар үр дүнд хүрэх вэ?

1. Чадварлаг байх, чадварлагаар хийж гүйцэтгэхэд шаардлагатай ур чадваруудыг судлах, эргэцүүлэх, Монгол багшийн загвар судлах, эргэцүүлэх

3. 21 дүгээр зууны багшийн цогц чадамж, тогтвортой хөгжлийн боловсролын тухай мэдээлэл унших, өөрийгөө үнэлэх, туршлагаа солилцох

Суралцагчид тавих шаардлага:

·         Онлайнд тавигдсан мэдээллийг уншин судалж, өөрийн оюун дүгнэлт хийх, мэдээлэл боловсруулах арга барил эзэмшсэн байх

·         Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай байх

·         Хувийн емэйл хаягтай байх

Сургалтын хугацаа:

Энэхүү курсэд 7 хоног бүр шинэ суралцагч элсүүлнэ. 7 хоногийн хугацаанд тус курст байршуулсан 10 цагийн агуулгыг судалж, сорил ажиллаж, мэдлэгээ үнэлнэ.