Сэдэв 1: Цагийн менежмент

Сэдэв 2: Үнэлгээний даалгаврыг төлөвлөхөд Блүпринт ашиглах нь

Сэдэв 3: ТХБ-ыг гадаад хэлний хичээлд интеграцчилах нь

Зорилго: Уг курсыг судалснаар цагийн менежмент хийх, суралцагчдын мэдлэгийг үнэлэх даалгаврыг хэрхэн төлөвлөх, судлагдахууны агуулгын хүрээнд ТХБ-ыг түгээн дэлгэрүүлэх арга зүйд суралцана.

Та юу сурах вэ?

·         Хэрхэн цагийн менежменттэй байж, ажил амьдралаа зохицуулан стрессгүй амьдрах

·         Блүпринт гэж юу болох, түүнийг үнэлгээний даалгавар боловсруулахад хэрхэн ашиглах

·         ТХБ-ын талаар мэдлэгээ гүнзгийрүүлж гадаад хэлний хичээлд хэрхэн интеграцчилах арга зүйд суралцана.

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгүүлсэн 5 дахь жилдээ ажиллаж буй Гадаад хэлний багш нар  

Суралцагчид тавих шаардлага:

·         Цахим суралцагчийн гарын авлагыг уншиж судалсан байх

·         Бүтээлч байж цагийн менежменттэй суралцах

·         Цахим сургалтын хугацааг хатуу баримталж даалгавраа цагт нь гүйцэтгэх

·         Netiquette буюу цахим орчин дахь ёс зүйг баримтлах. (Онлайн талбар бол бие биетэйгээ өрсөлдөх бус хамтдаа суралцах, мэдээллээ солилцох орчин гэдгийг санаарай. Туршлагаас харахад цахим орчинд таны бичсэн гэм зэмгүй зүйл ч буруугаар ойлгогдох тохиолдол бий. Хүн бүр өөрийн үзэл бодолтой гэдгийг ойлгож, бусдын шүүмжлэл, үзэл бодолд эелдэг, хүндэтгэлтэй хандана уу).

Сургалтын хугацаа:

Энэхүү курс нь 2020 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн 02 сарын 15-ныг хүртэл нээлттэй байна.

·         Сэдэв 1-ийг гүйцэтгэж даалгавраа оруулсны дараа бусад сэдвүүд идэвхжинэ. (3-5 цаг)

·         Курсын даалгаврыг гүйцэтгэх сүүлийн хугацаа 02 сарын 14 тул энэ өдрөөс хойш гүйцэтгэсэн бол дүгнэгдэхгүй бөгөөд танхимын сургалтад хамрагдах эрх хаагдахыг анхаарна уу.

Үнэлгээ: Уг курсыг судалж даалгавар, тестийг гүйцэтгэснээр та нийт 30 оноо авна.

Танд амжилт хүсье!