Сэдэв 1: Цагийн менежмент

Сэдэв 2: АНУ-ын Төрийн департаментаас ивээн тэтгэж явуулдаг American English (AE) E-Teacher хөтөлбөрийн хүрээнд Пенсильвани мужийн их сургуулиас зохион байгуулж буй “English for Media Literacy” цахим курст хамрагдан судлах

Сэдэв 3: ТХБ-ыг гадаад хэлний хичээлд интеграцчилах нь

Зорилго: Уг курсыг судалснаар цагийн менежмент хийх, англи хэлний мэдлэг чадвараа ахиулах, ТХБ-ыг судлагдахууны агуулгад нийцүүлэн түгээн дэлгэрүүлэх арга зүйд суралцана.

Та юу сурах вэ?

·         Хэрхэн цагийн менежменттэй байж, ажил амьдралаа зохицуулан стрессгүй амьдрах

·         Төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэрт дүн шинжилгээ хийх

·         Англи хэлний үгийн сангаа сайжруулж, унших чадвараа ахиулах

·         Дэлхийн өнцөг бүрээс курст суралцагчидтай харилцан дадлагажих

·         ТХБ-ын талаар мэдлэгээ гүнзгийрүүлж англи хэлний хичээлд хэрхэн интеграцчилах арга зүйд суралцана.

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгүүлсэн 5 дахь жилдээ ажиллаж буй Англи хэлний багш нар  

Суралцагчид тавих шаардлага:

·         Цахим суралцагчийн гарын авлагыг уншиж судалсан байх

·         Бүтээлч байж цагийн менежменттэй суралцах

·         Цахим сургалтын хугацааг хатуу баримталж даалгавраа цагт нь гүйцэтгэх

·         Netiquette буюу цахим орчин дахь ёс зүйг баримтлах. (Онлайн талбар бол бие биетэйгээ өрсөлдөх бус хамтдаа суралцах, мэдээллээ солилцох орчин гэдгийг санаарай. Туршлагаас харахад цахим орчинд таны бичсэн гэм зэмгүй зүйл ч буруугаар ойлгогдох тохиолдол бий. Хүн бүр өөрийн үзэл бодолтой гэдгийг ойлгож, бусдын шүүмжлэл, үзэл бодолд эелдэг, хүндэтгэлтэй хандана уу).

Сургалтын хугацаа:

Энэхүү курс нь 2020 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн 02 сарын 15-ныг хүртэл нээлттэй байна.

·         Сэдэв 1-ийг гүйцэтгэж даалгавраа оруулсны дараа бусад сэдвүүд идэвхжинэ. (3-5 цаг)

·         МООС-ын 5 модул тус бүрийг судлахад 3-5 цаг зарцуулагдана. Модулын видео болон бичвэрийг татаж аван офлайн судлах боломжтой. Харин сорил гүйцэтгэх, хэлэлцүүлэгт оролцохын тулд онлайн байх шаардлагатай.

·         Сэдэв 3-ыг судалж даалгаврыг гүйцэтгэхэд (7-10 цаг) зарцуулна.

·         Курсын даалгаврыг гүйцэтгэх сүүлийн хугацаа 02 сарын 14 тул энэ өдрөөс хойш гүйцэтгэсэн бол дүгнэгдэхгүй болохыг анхаарна уу.

Үнэлгээ: Уг курсээс та дараах байдлаар нийт 30 оноо авна. English for Media Literacy курсыг 70-аас дээш оноотой гүйцэтгэсэн нөхцөлд МООС-ын сертификат (сертификат нь таны мэргэжлээ дээшлүүлсэн, ур чадвараа ахиулсан тухай баталгаа болно) авах боломжтой бөгөөд БМДИ-ийн Батламжид тавигдах дүн 5-15. Мөн Сэдэв 1-ээс 5, Сэдэв 3-аас 10 хүртэл оноо авна.

Танд амжилт хүсье!