Сургалтын зорилго:
СӨБ, ЕБС-д 10,5,эхний жилдээ ажиллаж байгаа тусгай хэрэгцээт боловсролын багш, ажилтнуудын "Тусгай хэрэгцээт боловсрол"-ын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ,багшлах арга зүйн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Та юу сурах вэ.
-Тусгай хэрэгцээт боловсролын үзэл баримтлал, эрх зүйн орчин
-Хөгжлийн бэрхшээлийн талаарх парадигм
-Оюуны бэрхшээл, Дауны хам шинж, тархины саажилттай хүүхдэд багшлах арга зүй
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлог багшлах аргазүй
-Харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог багшлах арга зүй
-Аутизмтай хүүхдийн онцлог багшлах арга зүй
-Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтэх эмгэгтэй хүүхдийн онцлог багшлах арга зүй
-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй аргачлал
-Тусгай хэрэгцээт боловсролын сайн туршлага хуваалцах цаг
- Мэдлэг шалгах сорилтой
- Уншиж танилцах материалыг судална
Хэн суралцах боломжтой вэ.
Боловсролын салбарт 10,5 эхний жилдээ ажиллаж байгаа тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш, ажилтан суралцана.
Тусгай хэрэгцээт боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна. Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. 3 хичээл нь нэг багц болно. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ.
Нийт судлах үнэлгээ: 30 оноо