Онлайн сургалтын зорилго:

Энэхүү курсийг судалснаар ёс зүй, манлайллын тухай ойлголтоо сайжруулахаас гадна манлайллын үүргээ бүрэн ойлгож хэрэгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, ажлын ур чадвар гүйцэтгэлээр болон харилцааны ур чадвараар бусдыг манлайлах мэдээлэлтэй болно.

Юу сурах вэ?

  • XXI зууны боловсрол ба удирдах ажилтны ур чадвар
  • Хувь хүний ёс зүй, манлайлал
  • Мэргэжлийн ёс зүй, манлайлал
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нь
  • Курсийн шалгалт

 

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, ёс зүй манлайллын чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой удирдах ажилтан сонгон суралцах боломжтой.

Суралцагчид тавих шаардлага:

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж, онлайн даалгавар үйл ажиллагаа, гүйцэтгэх, чадвартай болсон байх
  • Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай байх
  • Хувийн цахим шуудангийн хаягтай байх

 

Сургалтын оноо:

Энэхүү заавал судлах курсээр дутагдаж байгаа манлайллын ур чадвараа бие даан хөгжүүлэх чиглэлээр 30 онооны хичээл үйл ажиллагааг судлах боломжтой.