Сургалтын зорилго:
СӨБ, ЕБС-д 1,5,10 дахь жилдээ тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж буй багш нар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог"-ийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдэнтэй ажиллах арга зүйд дэмжлэг үзүүлнэ.
Та юу сурах вэ.
-Хөгжлийн бэрхшээлийн төрөл, ангилал
-Харааны бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог
- Оюуны бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог
-Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог
- Мэдлэг шалгах сорилтой
- Дэлгэрүүлэн уншиж танилцах материалтай цуврал хичээлээс суралцаарай.
Хэн суралцах боломжтой вэ.
Боловсролын салбарт 1,5,10 жилдээ ажилласан багш, удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой. Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.
Суралцагчдад тавигдах шаардлага.
Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна. Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. 3 хичээл нь нэг багц болно. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ.
Цагийн багтаамж 10 цаг