Онлайн сургалтын зорилго: 

Тогтвортой хөгжил, ТХБ-ын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хичээл, сургалтад интеграцчилах арга зүйн санааг ойлгох

Онлайн сургалтын зорилт: 

1. ТХБ-ын талаарх материал судлах замаар өөрийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх

2. ТХБ-ыг "Биологи"- ийн сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах арга зүйг нэгж хичээлийн хөтөлбөрийг судлах замаар ойлгох

Суралцагчдад тавих шаардлага: 

1. Онлайн сургалтын хөтөлбөртэй танилцсан байна

2. Тухайн агуулгаар хийх үйл ажиллагааны зааварчилгааг уншсан байх

3. "ТХБ-ыг ЕБС-ийн суралт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" багшийн гарын авлагын харгалзах бүлгийг уншиж судалсан байх

Онлайн сургалтын хугацаа: 

I ээлж: 04 дүгээр сарын 01-ээс 15 

II ээлж: 04 дүгээр сарын 08-аас 22 

Танхимын сургалтын хугацаа: 

I ээлж: 04 дүгээр сарын 15- 19 

/Архангай, Баянхонгор, Дорноговь, Орхон, Өмнөговь, Увс аймаг, нийслэлийн Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг. Нийт 40 багш/

II ээлж: 04 дүгээр сарын 22- 26 

/Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг . Нийт 79 багш/


Танхимын сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар, СБД, МУИС-ийн харвяа Байгаль- Эх лицей сургууль