Онлайн сургалтын зорилго:
Тогтвортой хөгжил, ТХБ-ын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хичээл, сургалтад интеграцчилах арга зүйн санааг ойлгох
Онлайн сургалтын зорилт:
1. ТХБ-ын талаарх материал судлах замаар өөрийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх
2. ТХБ-ыг "Биологи"- ийн сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах арга зүйг нэгж хичээлийн хөтөлбөрийг судлах замаар ойлгох
Суралцагчдад тавих шаардлага:
1. Онлайн сургалтын хөтөлбөртэй танилцсан байна
2. Тухайн агуулгаар хийх үйл ажиллагааны зааварчилгааг уншсан байх
3. "ТХБ-ыг ЕБС-ийн суралт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" багшийн гарын авлагын харгалзах бүлгийг уншиж судалсан байх
Онлайн сургалтын хугацаа:
I ээлж: 04 дүгээр сарын 01-ээс 15
II ээлж: 04 дүгээр сарын 08-аас 22
Танхимын сургалтын хугацаа:
I ээлж: 04 дүгээр сарын 15- 19
/Архангай, Баянхонгор, Дорноговь, Орхон, Өмнөговь, Увс аймаг, нийслэлийн Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг. Нийт 40 багш/
II ээлж: 04 дүгээр сарын 22- 26
/Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг . Нийт 79 багш/
Танхимын сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар, СБД, МУИС-ийн харвяа Байгаль- Эх лицей сургууль