ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй "Дүрслэх урлаг, технологийн" багш нарт зориулсан онлайн сургалтын талбар. Та мэргэжлийн онол арга зүйг судлах 5 дахь 7 хоногийн курсэд тавтай морилно уу. Амжилт хүсье.
Сэдэв: "ТХБ-ыг сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй"
Онлайн сургалтын зорилго: Тогтвортой хөгжил, ТХБ-ын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хичээл, сургалтад интеграцчилах арга зүйн санааг ойлгох
Онлайн сургалтын зорилт:
1. ТХ ба ТХБ-ын тухай уншиж судлах, өөрийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх
2. ТХБ-ыг "Дизайн технологи"-ийн сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах арга зүйг нэгж хичээлийн хөтөлбөрийг судлах замаар ойлгох
Суралцагчдад тавигдах шаардлага:
1. Онлайн сургалтын хөтөлбөртэй танилцах
2. Тухайн агуулгаар хийх үйл ажиллагааны зааварчилгааг унших
3. "ТХБ-ыг ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" багшийн гарын авлагын харгалзах бүлгийг уншиж судлах
Онлайн сургалтын хугацаа: 2019.03.11-15
Үргэлжлэх хугацаа: 7 хоног /мэргэжлийн онол арга зүй/
Үнэлгээ: 10 оноо
Багш та онлайн сургалтын хөтөлбөрөө энд дарж файлаар татаж авна уу.
Танхимийн сургалтын хугацаа:
2019 оны 03-р сарын 25-аас 29-ны хооронд УБ хот, БГД, 20-р сургууль дээр болно.
Жич: Сургалтын бүртгэл 08:30-09:00 цагт явагдана. Сургалтын явцад хэрэглэгдэх дараах зүйлсийг бэлтгэл хангаж ирэх: зөөврийн компьютер, сургалтын цөм хөтөлбөр, удирдамж, шугам зургийн хэрэгсэл, дүрслэх урлагийн зургийн хэрэгсэл зэрэг хувийн бэлтгэл хангасан байх. Суралцагчийн онлайн сургалтын төлөвлөгөөг бичиж, баталгаажуулж /тамгатай/ ирсэн байх.
Тодруулах зүйл байвал 99064211 дугаараас лавлана уу. /ажлын өдөр, ажлын цагаар/