ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй "Дүрслэх урлаг, технологийн" багш нарт зориулсан онлайн сургалтын талбар. Та мэргэжлийн онол арга зүйг судлах 5 дахь 7 хоногийн курсэд тавтай морилно уу. Амжилт хүсье. 

Сэдэв:  "ТХБ-ыг сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" 

Онлайн сургалтын зорилго: Тогтвортой хөгжил, ТХБ-ын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хичээл, сургалтад интеграцчилах арга зүйн санааг ойлгох

Онлайн сургалтын зорилт:

1. ТХ ба ТХБ-ын тухай уншиж судлах, өөрийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх 

2. ТХБ-ыг "Дизайн технологи"-ийн сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах арга зүйг нэгж хичээлийн хөтөлбөрийг судлах замаар ойлгох 

Суралцагчдад тавигдах шаардлага: 

1.      Онлайн сургалтын хөтөлбөртэй танилцах

2.      Тухайн агуулгаар хийх үйл ажиллагааны зааварчилгааг унших

3.      "ТХБ-ыг ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" багшийн гарын авлагын харгалзах бүлгийг уншиж судлах

Онлайн сургалтын хугацаа: 2019.03.11-15

Үргэлжлэх хугацаа: 7 хоног /мэргэжлийн онол арга зүй/

Үнэлгээ: 10 оноо

Багш та онлайн сургалтын хөтөлбөрөө энд дарж файлаар татаж авна уу. 

Танхимийн сургалтын хугацаа: 

2019 оны 03-р сарын 25-аас 29-ны хооронд УБ хот, БГД, 20-р сургууль дээр болно. 

Жич: Сургалтын бүртгэл 08:30-09:00 цагт явагдана. Сургалтын явцад хэрэглэгдэх дараах зүйлсийг бэлтгэл хангаж ирэх: зөөврийн компьютер, сургалтын цөм хөтөлбөр, удирдамж, шугам зургийн хэрэгсэл, дүрслэх урлагийн зургийн хэрэгсэл зэрэг хувийн бэлтгэл хангасан байх. Суралцагчийн онлайн сургалтын төлөвлөгөөг бичиж, баталгаажуулж /тамгатай/ ирсэн байх.

Тодруулах зүйл байвал 99064211 дугаараас лавлана уу. /ажлын өдөр, ажлын цагаар/