Курсын танилцуулга
Онлайн сургалтын зорилго:
ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй багш сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга зүй, ур чадвараа хөгжүүлэх, МХТ-ын ур чадвараа дээшлүүлэх, ашиглах, ТХБ-ыг физикийн хичээлд интерацчилах арга зүйтэй танилцах, ажлын байрандаа хамтран хөгжих арга барил эзэмшихэд цахим орчинд мэргэжлийн арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэх ур чадварыг дэмжихэд чиглэнэ.
Онлайн сургалтын зорилт:
1.Онлайн сургалтад нэвтрэх, онлайн ангид орох мэдээлэл авах, даалгавар хийх, үнэлүүлэх, өөрийн үнэлгээ хийх арга зүйд суралцах
2.Туршилтын багажгүй бүлэг сэдвийг заахад дэмжлэг болох програмуудыг татах, компьютертаа суулгах, ашиглаж чаддаг болох
3.ТХБ-ын физикийн хичээлд интеграцчилахад эзэмших сургалтын онол болон арга зүйтэй танилцах
Суралцагчдад тавих шаардлага:
Хувийн хөгжлийн төлөвлөгөөндөө цагийн менежмент хийж ажиллах
Онлайн сургалтын хугацаа:
I ээлж: 2 сарын 28-наас 3 сарын 01
II ээлж: 2 сарын 04-нөөс 3 сарын 08
Танхимын сургалтын хугацаа:
I ээлж: 3 сарын 04-08
II ээлж: 3 сарын 11-15