Сургалтын зорилго: "Хан академи" нээлттэй боловсрол форумын бага ангийн математикийн видео хичээл, ТХБ-ыг хичээл сургалтад ашиглах боломжийг судлахад чиглэнэ.
Хэн суралцах боломжтой вэ.
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй онлайн суралцагч, бага боловсролын багш хамрагдах боломжтой.
Та юу сурах вэ.
1. Онлайн орчин дахь нээлттэй эх үүсвэрээс математикийн хичээлийг ашиглах аргачлалд суралцах
2. ТХБ-ыг Бага болосвролын нэгж хичээлийг сургалтад ашиглах боломжийг судлах
Суралцагчдад тавигдах шаардлага:
1. Интернет ашиглах чадвартай байх
2. Бие даан, бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй ажиллах чадвартай байх
3. Асуулт даалгаварт боловсруулалт, дүгнэлт хийх чадвартай байх
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног