Онлайн сургалтын зорилго:
Тогтвортой хөгжил, ТХБ-ын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хичээл, сургалтад интеграцчилах арга зүйн санааг ойлгох
Онлайн сургалтын зорилт:
1. ТХБ-ын талаарх материал судлах замаар өөрийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх
2. ТХБ-ыг "Биологи"- ийн сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах арга зүйг нэгж хичээлийн хөтөлбөрийг судлах замаар ойлгох
Суралцагчдад тавих шаардлага:
1. Онлайн сургалтын хөтөлбөртэй танилцсан байна
2. Тухайн агуулаар хийх үйл ажиллагааны зааварчилгааг уншсан байх
3. "ТХБ-ыг ЕБС-ийн суралт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй" багшийн гарын авлагын харгалзах бүлгийг уншиж судалсан байх
Онлайн сургалтын хугацаа:
I ээлж: 02 дугаар сарын 11-ээс 15
II ээлж: 02 дугаар сарын 18-аас 22
Танхимын сургалтын хугацаа:
I ээлж: 02 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 01 /Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Улаанбаатар, НД, СБД, СХД, ХУД. Нийт 32 багш/
II ээлж: 03 дугаар сарын 04-өөс 08 /Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Улаанбаатар, БГД, БЗД, ЧД. Нийт 33 багш/