Багш мэргэжлийн хөгжлийн алсын хараа, зорилго нь 1)Судлагдахууны болон хөтөлбөрийн мэдлэг, 2)Суралцагчийн суралцахуй,  хөгжлийн тухай  мэдлэг, 3)Багшлахуйн мэдлэг мэдлэг, ур чадвараа цогцоор хөгжүүлэх, ингэснээр суралцагчдаа 21 дүгээр зууны цогц чадамж бүхий ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх юм. өөрөөр хэлбэл багшаас мэргэжлийн онолын мэдлэг өндөр,  заадаг хичээлийнхээ хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, хүрэх үр дүн, сурагчдад эзэмшшүлэх чадвар алсын хараагаа бүрэн ойлгож, түүнийг хэрэгжүүлэх арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэн, хичээл үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд төлөвлөн зохион байгуулж, үр дүнгээ тооцох зэрэг системтэй, цогц чадварыг шаардаж байна.  

Энэхүү курсээр багш та бүрэн дунд боловсролын математикийн хөтөлбөрт шинээр орсон "Комплекс тоо" сэдвийн агуулгыг судлан бие дааж даалгавар гүйцэтгэх ба 10 оноо бүхий тестээр тус сэдвийн хүрээн дахь мэдлэг ойлголтоо сорьж, онлайн сургалтын үр дүнгээ үнэлүүлэх юм. 

Сэдвийн нийт цаг 10 цаг, үүнд:

1. Комплекс тоо сэдвийн онолын материал судлах -4 цаг

2. Бие дааж бодох бодлогуудтай танилцаж, өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах-4 цаг

3.  Үнэлгээний даалгавар гүйцэтгэх /3 удаагийн ородлого/, оноогоо харах -2 цаг

     Танд амжилт хүсье.