Сургалтын зорилго: ТХБ-ыг хичээл сургалтад ашиглах боломжийг судлах, суурь боловсролын цөм хөтөлбөрийн сагсан бөмбөгийн агуулгыг ТХБ--ын агуулгатай хэрхэн интеграци хийх чадварт суралцана.
Хэн суралцах боломжтой вэ. 10 дахь жилдээ ажиллаж буй биеийн тамирын багш нар хамрагдах боломжтой.
Та юу сурах вэ.
1. ТХБ-ын биеийн тамирын нэгж хичээлийг сургалтад ашиглах боломжийг судлах
2. Видео хичээл ажиглаж цөм хөтөлбөрийн сагсан бөмбөг бүлэг сэдвийн суралцахуй зорилт, ТХБ-ын зорилттой хэрхэн уялдаж буйг харьцуулж ойлгох.
Суралцагчдад тавигдах шаардлага:
1. Интернет ашиглах чадвартай байх
2. Бие даан, бүтээлчээр ажиллах, цагийн менежменттэй ажиллах чадвартай байх
3. Асуулт даалгаварт боловсруулалт, дүгнэлт хийх чадвартай байх
Цагийн багтаамж: 10 цаг
Сургалтын үргэлжлэх хугацаа: 7 хоног