Moodle сургалт удирдах системийн хэрэглээ сэдэвт сургалт

Курсийн танилцуулга:

Энэхүү  сургалтыг БЦК-т мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтыг хөтлөн явуулах арга зүйчдэд зориулсан бөгөөд БМД онлайн сургалтад ашиглаж буй Moodle СУС нь суралцахуйн 14 төрлийн үйл ажиллагаа,  судлах материалын 7 төрлийн хэрэгслүүдтэй. Эдгээр хэрэгслүүдийг хэрэглэх жишээ видео хичээлүүдийг энэхүү сургалтаар танилцуулахаар бэлтгэлээ. Та бүхэн дээрхээс өөрийн сургалтын онцлог, хэрэгцээ шаардлага, агуулга, суралцагчдын онцлогт тохируулан оновчтой сонгон хэрэглэх, улмаар сургалтыг улам бүр сонирхолтой, шинэлэг явуулах нь чухал юм. 

Технологи бол зөвхөн хэрэгсэл учраас та бүхэн онлайн сургалтын талбартаа үр өгөөжтэй хэрэглэж сурахын зэрэгцээ, суралцагч бүрд хүрч ажиллах мэдрэмж, мэдлэг туршлага, ур чадвар, бүтээлч хандлага чухал билээ. 

Курсийн суралцагчид нь дараах үр дүнд хүрэх боломжтой. Үүнд:

  • Мoodle СУС-ийн агуулга удирдах багаж хэрэгслүүдийг хэрэглэх мэдлэг, чадварыг олж авах
  • Онлайн сургалт зохион байгуулж буй арга, туршлагаас суралцах
  • Онлайнаар суралцахад суралцагчид тулгарч буй саад, бэрхшээлийг олж харах

Энэхүү курст суралцагчаас дараах хандлага, мэдлэг, чадварыг шаардана. 

  • Энэхүү сургалтад суралцах өөрийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу суралцах
  • Компьютер дээр ажиллах чадвартай
  • Файл хавтас нээх, татаж авах, илгээх
  • Интернетийн орчинд ажиллах, мэдлэг чадвартай байх
  • Онлайн сургалтын үйл ажиллагаа бүрд идэвх санаачлагатай оролцож, багшаас өгсөн үүрэг даалгаврыг тодорхой заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд гүйцэтгэдэг байх.
  • Курст нийтлэгдсэн аливаа зарлал, мэдээлэл, заавар зөвлөмж зэргийг сайтар уншиж судлан бүтээлчээр оролцох. 
  • урьд нь ямар нэгэн онлайн сургалтад суралцаж байсан туршлагатай байх нь давуу тал болно.

Техник шаардлага:

  • Компьютер
  • Интернет орчин
  • Чихэвч

Бусад шаардлага

  • esurgalt.itpd.mn БЦК-т багшаар бүртгэгдсэн байх
  • Цахим арга зүйчийн гарын авлагатай байх