Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах мэдээлэл ойлголттой болно.

Баримт бичгийг судалснаар байгууллагын менежментэд суурилан зөвлөлийн үйл  ажиллагааг нээлттэй ил тод болгох, орон  нутгийн удирдлага,,эцэг эх, сурагчдын  оролцоог нэмэгдүүлэх, хамтран үр дүнтэй 


Энэ агуулгыг судалснаар байгууллагын  менежмент, багшлах, суралцах үйл  ажиллагааны чанар үр дүнг сайжруулах  зорилгоор байгууллагын үйл ажиллагааг  үнэлэх үнэлгээний чиг хандлагын  өөрчлөлт, өөрийн болон хөндлөнгийн  үнэлгээний хэлбэрийг нэвтрүүлэх  хэрэгцээ шаардлага, зорилго, тэдгээрийн  ялгаа, ач холбогдлын талаар мэдлэг  ойлголттой өөрийн байгууллагын үйл  ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх  чадварт суралцсан байна.


СӨББ-ын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх,  хүчирхийлэлд өртөх, хүүхэдтэй зүй бус  харилцах, эрсдэлээс урьдчилан  

сэргийлэх, бодлогыг хэрэгжүүлэхэд багш,  ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор  хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд  

ээлтэй нийгэм сэтгэл зүйн таатай орчин  бүрдүүлж ажиллах арга зүйд суралцсан  байна.


ЕБС, СӨББ-н багш ажилтан нар нь  хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай  эрх зүйн баримт бичгээс хүүхдийн  хамгаалагдах эрхийн хүрээг таниж  ойлгох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн  үндсэн хэлбэрүүдтэй танилцах,,хүүхэд  зөрчил гаргах, зөрчилд орохоос  урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой  болсон байна.


Тэгш хамруулан сургахтай холбоотой  бодлого, эрх зүйн баримт бичгийн уялдаа  холбоо хэрэгжүүлэх арга замтай  танилцаж, хөгжлийн онцлог ялгаатай  хүүхдийг ганцаарчилсан сургалтын  төлөвлөгөөгөөр хөгжүүлэх арга аргачлалд суралцана.


Насан туршийн боловсролын төвийн үйл  ажиллагаа, сургалтын орчин, багш,  ажилтны мэргэжлийг дээшлүүлэх,  нийгмийн захиалга, хувь хүний  хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадварыг  иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр  тасралтгүй эзэмшүүлэх нөхцөл  бүрдүүлэх, сургалтын нэгж байгууллагын  гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар  мэдлэг ойлголттой болсон байна.