Сонголтот сургалт эхэллээ
БМДИ-ээс СӨБ, ЕБС-ийн багш, ажилтнуудын мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэх тухайлбал хувь хүний хөгжил, тусгай хэрэгцээ, мэргэжлийн дидактикийн ур чадвар, ажлын байрны чиг үүрэгт чиглэсэн, тодорхой мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой Сонголтот сургалтыг 2019 оноос хойш үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Энэ хичээлийн жилийн Сонголтот сургалт өнөөдөр эхэлж байгаа бөгөөд сургалт 2 ээлжээр явагдана. 2020-2021 оны хичээлийн жилийн СОНГОЛТОТ сургалтын бүртгэл 2020 оны 12-р сарын 18-24-ний хооронд явагдсан бөгөөд нийт 10.000 гаруй багш ажилтан бүртгүүлсэн байна.
Эхний ээлжийн сургалт 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 1-ны хооронд “Даалгавар боловсруулах, гүйцэтгэлийн үр дүнд шинжилгээ хийх арга зүй”, “Google ClassRoom, Вебинар ба live хичээл зохион байгуулах арга, аргачлалаас”, “Интернет, компьютерын түгээмэл хэрэглэгдэх англи үгсийг ашиглах чадварыг хөгжүүлэх сургалт” гэсэн агуулгаар зохион байгуулагдах юм. Харин хоёр дахь ээлж нь Мэргэжлийн арга зүйн агуулгуудаар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдана.