Сонгох курс сонгоход зориулсан зөвлөмж

ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан, МСҮТ-ийн ерөнхий эрдмийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь дараах хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

·         Онлайн сургалт /3-н сертификат, 50 оноо/ 

·         Танхимын сургалт /50 оноо/

Онлайн сургалт нь; дараах гурван курсийг судлаж дүүргэнэ. Үүнд:

·         Мэргэжлийн курс /нийт 30 оноотой, цахим сертификат олгоно/

·         Сонгон судлах курс 1 /нийт 10 оноотой, цахим сертификат олгоно/

·         Сонгон судлах курс 2 /нийт 10 оноотой, цахим сертификат олгоно/

дээрх гурван курсүүдийн сертификат ба нийт 50 онооноос 30-аас дээш оноо цуглуулсан нөхцөлд танхимын сургалтад суух эрх нээгдэх юм. Иймээс та онлайн сургалтандаа идэвхтэй оролцоорой.

Сонгон судлах курсүүдээс сонголт хийхийн тулд та өөрийн нэвтрэх эрхээрээ холбогдон орж Курс сонгох гэснээр дамжиж ороорой. 

Сонгон судлах курсуудийн товч танилцуулгын байршууллаа. 

"Эв долоо"-гоор бага насны хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүй

Курсын зорилго:

"Эв долоо" тоглоомоор суралцагчидын сэтгэн бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлэх арга, аргачлалтай болоход оршино.

Зорилтод бүлэг:

Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар

Товч агуулга: 

"Эв долоо" тоглоомын үүсэл, гарал, бүтэц, суралцагчдаар бүтээлгэх арга; зүй, геометрийн үндсэн дүрсүүд болох нь, тэдгээрийн харьцаа, дүрсүүдээр аливаа зүйлийг дүрслэн эвлүүлэх арга зүйн дараалал, бүтээсэн "Эв долоо"-г хадгалах хайрцаг бүтээх арга зүйн дараалал, аливаа зүйлийг дүрсэлсэн бэлэн зураг интернетээс хайх, олсон дүрсийг эвлүүлж үзэх

Курсэд суралцах хугацаа: 10 хоног

Курсын үнэлгээ: 10 оноо

СӨБ, Бага боловсролын багш нарт зургийн аргачлал

Зорилго:

Хүүхдийн зурах дүрслэх чадварыг сонирхолтой аргаар хөгжүүлэх боломж

Агуулга:

СӨБ болон Бага боловсролын багш нарын урлан бүтээх чадварын суурь болсон зурах чадварыг хөгжүүлэх.

Хамрах хүрээ:

СӨБ болон бага боловсролын багш нар

Google Class Room

Сургалтын танилцуулга:Онлайн орчинд сургалт зохион байгуулж удирдах, хамтран ажиллах боломж бүхий Google Classroom хэрэгслийг АНХАН шатны түвшинд судлах болно.

МХХТ Camtasia програмыг ашиглан сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

Сэдэв: Camtasia программ

Зорилго: Camtasia studio 8 программыг  ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, видео хэлбэрт оруулах

Та юу сурах вэ?

1. Компьютерын дэлгэц бичиж видео хэлбэрт оруулах 

2. Видео таслах

3. Дуу хоолойг цэвэрлэх

4. Видео эвлүүлэх

Суралцагчдад тавих шаардлага:

Та өөрийн компьютер дээр Camtasia программыг суулгасан байх

Өөрийн бэлтгэсэн хичээлийг PPD хэлбэрээр бэлтгэх

Hot Potatoes програмаар тестийн сан үүсгэх

Зорилго: “Hotpotateos програм ашиглан үнэлгээний сан бүрдүүлэх

Агуулга: Hotpotateos програмыг ашиглан сурагчдад орж байгаа хичээлийнхээ сэдвийн хүрээнд үнэлгээний материал боловсруулан сурагчдын ахиц дэвшлийг үнэллэх.  Hotpotateos програмыг  үгийн сүлжээ, нэг ба олон хариулттай асуултууд, нөхөх, тохируулах, үг болон өгүүлбэр эвлүүлэх тестүүдийг хийж  боломжтой програм юм.

Хэвлэлийн эх бэлтгэл

Зорилго: MS Publisher программыг ашиглан ном сэтгүүл, гарын авлагын эх бэлтгэх

Агуулга: Багш нар сургалтад ашиглах гарын авлага, тараах материал, ном сэтгүүл зэргийг хялбар аргаар бэлэн загвар ашиглан хийх боломжтой. Тэдгээр бэлэн загварыг ашиглан дадлага ажил хийнэ.

Adobe Photoshop CS6 программын хэрэглээ

Курсын нэр: Adobe Photoshop CS6 программын хэрэглээ

Та юу сурах вэ?

1. Photoshop CS6 программын хэрэгсэл, удирдлагын самбар, панелуудыг ашиглаж сурна.

2. Нэрийн хуудасны эх бэлтгэж сурна.

3. Талархал, өргөмжлөлийн эх бэлтгэж сурна.

4.Танилцуулга (3 нугалбар хэлбэрийн) бэлтгэж сурна.

Хэн суралцах боломжтой вэ?

Багш, удирдах болон бусад ажилтнууд

Суралцагчдад тавигдах шаардлага:

- Paint программын талаар ойлголт, мэдлэгтэй байх

- Компьютерт программ хангамжыг хэрхэн суулгаж ашиглах талаар мэдлэгтэй байх

- Photoshop программын цэс түүний үүргийн талаар зохих мэдлэгтэй байх

Цагийн багтаамж: 10 цаг

Хүртээмжтэй орчин тэгш боломж

Сургалтын зорилго: СӨБ, ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудын  "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын  талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэгш хамруулан сургах орчны бэлтгэл, тохируулга хэрхэн хийх,ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг   хөгжүүлэх арга зүйд  дэмжлэг үзүүлнэ. 

Та юу сурах вэ.

-Тэгш хамруулан сургах үзэл хандлага, эрх зүйн орчин

-Орчны тохируулга болон тохируулгат хэрэглэгдэхүүн бэлтгэх жишээ загвар 

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй аргачлал 

-Тэгш хамруулан сургаж буй сайн туршлага

- Мэдлэг  шалгах сорилтой 

Хэн суралцах боломжтой вэ.

Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.

Суралцагчдад тавигдах шаардлага.

Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ. 

Цагийн багтаамж  10 цаг 

Багшийн цогц чадамж, багшийн хөгжил

Зорилго: Багш боловсролын олон улсын чиг хандлагаас суралцах

Агуулга: Тогтвортой хөгжлийн боловсрол ба цогц чадамж

Бага насны хүүхдийг судлах, оношлох арга зүй

Курсын нэр:  Бага насны хүүхдийг судлах, оношлох арга зүй

Курсын зорилго: Бага насны хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах арга зүйн зөвлөмжтэй танилцаж, сургалт үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх санаа авах

Товч агуулга: Хүүхдийн хөгжлийг дэмжиж, ойлгож ажиллахын нэг үндэс нь сэтгэл зүйн судалгаа, оношилгоон дээр үндэслэгдэн бодит байдлыг илрүүлэн дүгнэлт хийж ажиллах явдал юм. Өнөөгийн боловсролын шинэчлэл ч багш биднийг хүүхэд бүрийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах, ойлгох, хүндэтгэлтэй хандах талаар ойлголт мэдлэгтэй, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай бүтээлч байхыг шаардаж байна. Иймд энэхүү курсээр дамжуулан багшийн эзэмшвэл зохих чадамжийг төлөвшүүлэхэд зориулж хүүхдийг судлах арга зүйн зөвлөмж, хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх энгийн аргачлал, 6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг тодорхойлох дасгал даалгавруудыг судлах болно.

Бага насны хүүхдийн хөгжил

http://esurgalt.itpd.mn/pluginfile.php/133892/course/summary/2020.png

Үнэлгээний түүний төрлүүд

Зорилго: Үнэлгээний арга зүй курсийг судалснаар үнэлгээний тухай ерөнхий ойлголт, оношлох, явцын эцсийн үнэлгээний тухай үндсэн мэдээлэлтэй болно. 

Юу сурах вэ: 

·         Үнэлгээний тухай ерөнхий ойлголт

·         Үнэлгээний төрөл хэлбэрүүд 

Хэн сурах боломжтой вэ? 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, үнэлгээний чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан сонгон суралцах боломжтой. 

Суралцагчид тавих шаардлага:   

·         Онлайн суралцагчийн гарын авлагыг судлаж онлайн даалгавар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай болсон байх 

·         Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай, цагийн менежмент төлөвлөлт сайтай байх

·         Хувийн майл хаягтай байх

Сургалтын оноо: Энэхүү сонгох судлах күрсээр үнэлгээний чиглэлээр 10 онооны  хичээл үйл ажиллагааг судлах боломжтой.  

Даалгавар боловсруулах, үр дүнд анализ хийх арга зүй

Даалгавар, түүний бүтэц, хариултын мэдээлэл, гүйцэтгэлийн мэдээллийг унших, тайлбарлах, зөвлөн туслах чиглэлээ тодорхойлоход суралцана.

Судалгааны ажилд программ хэрэглэх нь

Энэхүү цахим сургалт нь эрдэм шинжилгээний ажил хийхээр зорьж буй болон хийж буй багш, боловсролын салбарын ажилтан хэрэглээний программ ашиглан найдварын зэрэг өндөртэй судалгааны бүтээл боловсруулахад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх болно.   Үүнд,

 1.      Судалгаа шинжилгээний ажил, түүнийг гүйцэтгэх, тайлагнах тухай

·         Сэдвийн шалгалт 1 онооны тест 3 удаа өгөх боломжтой.

2.      Google Form ашиглан олон нийтээс мэдээ, өгөгдөл цуглуулах

·         2.1.   Google Form-ын асуулт орчинд санал асуулгын судалгаа ба тестийн шалгалт бэлтгэх

·         2.2.   Google Form-оор авсан санал асуулгын судалгаа ба тестийн шалгалтын үр дүнг хувийн, асуултын, нэгтэгсэн горимуудаар үзэх

·         2.3.   Google Form орчинд буй өгөгдлийг Google Sheet хүснэгтэд шилжүүлэх

·         Сэдвийн шалгалт 1 онооны тест 3 удаа өгөх боломжтой.

3.      Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм дээр судалгааны статистик боловсруулалт хийх

·         3.1.   Санамсаргүй хэмжигдэхүүний үндсэн шинж чанарууд

·         3.2.   Технологи ажиллагааны математик бичлэг, математик загварын тухай

·         3.3.   Нэг ба олон хүчин зүйлт корреляцийн математик загвар гарган авах

·         3.4.   Хүчин зүйлүүд ба үзүүлэлтийн хамаарлыг графикаар илэрхийлэх

·         Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой.

4.      Бичвэр боловсруулах програм дээр судалгааны тайлан бичих аргачлал

·         4.1. Google Docs

·         4.2. Microsoft Word

·         Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой.

5.      Судалгааны цахим танилцуулга бэлтгэх аргачлал

·         5.1. Танилцуулга бэлтгэх аргачлал

·         5.2. Илтгэлээ амжилттай танилцуулах арга

·         Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой. 

Сургалтын эцсийн шалгалт 5 оноотой тест 3 удаа өгөх боломжтой. 

Нийт 10 оноо бүхий шалгуураар тус курсыг төгсөх болно.

Багшийн хөгжлийн тухай асуудалд

Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, багшийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө, багш хөгжих загвар, хөгжсөн багшийн шалгуур зэрэг багшийг "чадварлаг багш" болж төлөвшихөд тулгуур болох ойлголтуудын талаар судлах, багшлахуйн онол, арга зүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх

Сурган хүмүүжүүлэх ёс зүй

Багшийн зайлшгүй мэдэх, хэрэгжүүлэх ёс зүйн хэм хэмжээ, багшлах үйл ажиллагааны соёлын түвшингээ дээшлүүлэхэд, багш ёс зүйн нөлөөллийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Судалгааны арга аргачлал боловсруулах нь

Багш сургалтад нөлөөлөх хүчин зүйлийг олж тогтоох, асуудлыг олж харах, хэрэгцээтэй мэдээллийг эрж хайх, таних, боловсруулах аргыг зохих түвшинд эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх

Эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх шийдэл

Хичээл, сургалтын агуулгыг санхүү, эдийн засгийн мэдлэгээр баяжуулах хэрэгцээ, шаардлагыг судлах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бусад улс орнуудын бүтээлч арга туршлагаас суралцах, хэрэгжүүлэх ур чадварыг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх


Сүүлд засварласан: Friday, 17 January 2020, 11:20 AM