Сонгох курс сонгоход зориулсан зөвлөмж

ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан, МСҮТ-ийн ерөнхий эрдмийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь дараах хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Онлайн сургалт /3-н сертификат, 50 оноо/ 
  • Танхимын сургалт /50 оноо/
Онлайн сургалт нь; дараах гурван курсийг судлаж дүүргэнэ. Үүнд:
  • Мэргэжлийн курс /нийт 30 оноотой, цахим сертификат олгоно/
  • Сонгон судлах курс 1 /нийт 10 оноотой, цахим сертификат олгоно/
  • Сонгон судлах курс 2 /нийт 10 оноотой, цахим сертификат олгоно/
дээрх гурван курсүүдийн сертификат ба нийт 50 онооноос 30-аас дээш оноо цуглуулсан нөхцөлд танхимын сургалтад суух эрх нээгдэх юм. Иймээс та онлайн сургалтандаа идэвхтэй оролцоорой.

Сонгон судлах курсүүдээс сонголт хийхийн тулд та өөрийн нэвтрэх эрхээрээ холбогдон орж СКС-201065 гэснээр дамжиж ороорой. 

Сонгон судлах курсуудийн товч танилцуулгын байршууллаа. 

"Эв долоо"-гоор бага насны хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүй
Курсын зорилго:

"Эв долоо" тоглоомоор суралцагчидын сэтгэн бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлэх арга, аргачлалтай болоход оршино.

Зорилтод бүлэг:

Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар

Товч агуулга: 

"Эв долоо" тоглоомын үүсэл, гарал, бүтэц, суралцагчдаар бүтээлгэх арга; зүй, геометрийн үндсэн дүрсүүд болох нь, тэдгээрийн харьцаа, дүрсүүдээр аливаа зүйлийг дүрслэн эвлүүлэх арга зүйн дараалал, бүтээсэн "Эв долоо"-г хадгалах хайрцаг бүтээх арга зүйн дараалал, аливаа зүйлийг дүрсэлсэн бэлэн зураг интернетээс хайх, олсон дүрсийг эвлүүлж үзэх

Курсэд суралцах хугацаа: 10 хоног

Курсын үнэлгээ: 10 оноо

Ухаалаг утсыг физикийн хичээлд хэмжилтийн багаж болгон хэрэглэх аргууд
Курсын зорилго:

Физикийн туршилтат хичээл зохион байгуулахад дэмжлэг болох ухаалаг утасны программ, хэрэгслүүдийг судлах, турших, хэрэглэх аргад суралцах

Зорилтот бүлэг

  • Физикийн багш нар
Суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагад тавигдах шаардлага
  • Интернет орчинд мэдээлэл хайх, боловсруулах чадвартай байх
  • Лабораторын багаж хэрэгслээр туршилт хийдэг байх

Товч агуулга:

Туршилттай хичээл зохион байгуулахад шаардлагатай туршилтын багажийг ухаалаг утсаар орлуулах программ, хэрэгсэл/app/ судлах. Туршилтын багаж болгон ашиглах, туршиж үзэх, аргачлал боловсруулж танилцуулга бэлтгэх.

СӨБ, Бага боловсролын багш нарт зургийн аргачлал

Зорилго:

Хүүхдийн зурах дүрслэх чадварыг сонирхолтой аргаар хөгжүүлэх боломж

Агуулга:

СӨБ болон Бага боловсролын багш нарын урлан бүтээх чадварын суурь болсон зурах чадварыг хөгжүүлэх.

Хамрах хүрээ:

СӨБ болон бага боловсроын багш нар

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах Excel програм ашиглах аргачлал

Сургалтын танилцуулга: Онлайн орчинд хүснэгтэн мэдээлэл боловсруулах хэрэгсэл болох Google Sheet хэрэгсэлтэй ажиллах, түүн дээр Хялбар тооцоолол хийх аргачлалыг судлах болно.

Google Class Room

Сургалтын танилцуулга:Онлайн орчинд сургалт зохион байгуулж удирдах, хамтран ажиллах боломж бүхий Google Classroom хэрэгслийг АНХАН шатны түвшинд судлах болно.

МХХТ Camtasia програмыг ашиглан сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах
Сэдэв: Camtasia программ

Зорилго: Camtasia studio 8 программыг  ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, видео хэлбэрт оруулах

Та юу сурах вэ?

1. Компьютерын дэлгэц бичиж видео хэлбэрт оруулах 

2. Видео таслах

3. Дуу хоолойг цэвэрлэх

4. Видео эвлүүлэх

Суралцагчдад тавих шаардлага:

Та өөрийн компьютер дээр Camtasia программыг суулгасан байх

Өөрийн бэлтгэсэн хичээлийг PPD хэлбэрээр бэлтгэх

Hot Potatoes програмыг ашиглан үгийн сүлжээ, тестийн сан боловсруулах

Зорилго: “Hotpotateos програм ашиглан үнэлгээний сан бүрдүүлэх

Агуулга: Hotpotateos програмыг ашиглан сурагчдад орж байгаа хичээлийнхээ сэдвийн хүрээнд үнэлгээний материал боловсруулан сурагчдын ахиц дэвшлийг үнэллэх.  Hotpotateos програмыг  үгийн сүлжээ, нэг ба олон хариулттай асуултууд, нөхөх, тохируулах, үг болон өгүүлбэр эвлүүлэх тестүүдийг хийж  боломжтой програм юм.

Хамрах хүрээ: 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт

Хэвлэлийн эх бэлтгэл, MS Publisher

Зорилго: MS Publisher программыг ашиглан ном сэтгүүл, гарын авлагын эх бэлтгэх

Агуулга: Багш нар сургалтад ашиглах гарын авлага, тараах материал, ном сэтгүүл зэргийг хялбар аргаар бэлэн загвар ашиглан хийх боломжтой. Тэдгээр бэлэн загварыг ашиглан дадлага ажил хийнэ.

Хамрах хүрээ: 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт

Adobe Photoshop CS6 программын хэрэглээ

Курсын нэр: Adobe Photoshop CS6 программын хэрэглээ

Та юу сурах вэ?

1. Photoshop CS6 программын хэрэгсэл, удирдлагын самбар, панелуудыг ашиглаж сурна.

2. Нэрийн хуудасны эх бэлтгэж сурна.

3. Талархал, өргөмжлөлийн эх бэлтгэж сурна.

4.Танилцуулга (3 нугалбар хэлбэрийн) бэлтгэж сурна.

Хэн суралцах боломжтой вэ?

Багш, удирдах болон бусад ажилтнууд

Суралцагчдад тавигдах шаардлага:

- Paint программын талаар ойлголт, мэдлэгтэй байх

- Компьютерт программ хангамжыг хэрхэн суулгаж ашиглах талаар мэдлэгтэй байх

- Photoshop программын цэс түүний үүргийн талаар зохих мэдлэгтэй байх

Цагийн багтаамж: 10 цаг

Мэдээллийн бичиг үсэг тайлагдалт

Зорилго: Цахим сүлжээний орчинд гарч буй сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн үнэн бодит байдалд дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх

Зорилтот бүлэг: Бүх багш, удирдах болон бусад ажилтнууд

Товч танилцуулга: Өмнө нь мэдээллийг бэлтгэн нийтлэгч нь зөвхөн уламжлалт мэдээллийн хэрэгслүүд (телевиз, радио, сонин, сэтгүүл…) байсан бөгөөд мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдалд хяналт тавих бололцоотой байв. Гэвч ойрын жилүүдэд интернэт, нийгмийн сүлжээ, ухаалаг гар утасны хэрэглээ үсрэнгүй хөгжсөнөөр мэдээллийг бэлтгэн дамжуулах, хүлээн авах үйл ажиллагаа, харилцаа, зан үйл бүхэлдээ хурдацтай өөрчлөгдөж, мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдалд хяналт тавих боломж хязгаарлагдмал болж байна. Үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд (хуурамч мэдээлэл, гуйвуулсан мэдээлэл, хуурамч хаягууд, үзэн ядалтыг дэвэргэх, цахим дарамт г.м) олноор гарах болжээ. Эдгээрээс сэргийлэхийн тулд дэлхий нийт “Хэвлэл мэдээллийн бичиг үсэг тайлагдалт”-д онцгой анхаарлаа хандуулж байна.

Энэхүү курсыг судалснаар “Хэвлэл мэдээллийн бичиг үсэг тайлагдалт”-ын талаар мэдлэгээ нэмэгдүүлж, цахим сүлжээний орчинд гарч буй сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн үнэн бодит байдалд дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, Хүртээмжтэй орчин тэгш боломж

Сургалтын зорилго: СӨБ, ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудын  "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын  талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэгш хамруулан сургах орчны бэлтгэл, тохируулга хэрхэн хийх,ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг   хөгжүүлэх арга зүйд  дэмжлэг үзүүлнэ. 

Та юу сурах вэ.

-Тэгш хамруулан сургах үзэл хандлага, эрх зүйн орчин

-Орчны тохируулга болон тохируулгат хэрэглэгдэхүүн бэлтгэх жишээ загвар 

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй аргачлал 

-Тэгш хамруулан сургаж буй сайн туршлага

- Мэдлэг  шалгах сорилтой 

Хэн суралцах боломжтой вэ.

Боловсролын салбарт 10 түүнээс дээш жил ажилласан багш,  удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.  Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.

Суралцагчдад тавигдах шаардлага.

Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ. 

Цагийн багтаамж  10 цаг 

Багшийн цогц чадамж, багшийн хөгжил

Зорилго: Багш боловсролын олон улсын чиг хандлагаас суралцах

Агуулга: Тогтвортой хөгжлийн боловсрол ба цогц чадамж

Хамрах хүрээ: 10 дахь жилдээ ажиллаж байгаа бүх багш нарт

Сурагчдын сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах EQ чадвар
Сургалтын зорилго:Хүүхдийг харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай итгэл даах чадвартай болон төлөвших, хөгжих, сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах чадвартай болгоход нь дэмжлэг үзүүлнэ. 
Сургалтын агуулга
• Өөрчлөлтийн тухай, хүсч буй өөрчлөлтөд хүрэх үе шатуудыг мэдэх
•  Асуудлыг олон талаас нь харах, эргэцүүлэн бодох,
• Асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэх, бусдын ойлголт хандлагад хүндэтгэлтэй хандах
• EQ чадварыг судлагдахуунаар дамжуулан хүргэх арга зүйд суралцах-- 
Хамрах хүрээ:  Сургуулийн удирдах ажилтан, багш нар, бусад ажилтан
Бага насны хүүхдийг судлах, оношлох арга зүй

Курсын нэр:  Бага насны хүүхдийг судлах, оношлох арга зүй

Курсын зорилго: Бага насны хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах арга зүйн зөвлөмжтэй танилцаж, сургалт үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх санаа авах

Товч агуулга: Хүүхдийн хөгжлийг дэмжиж, ойлгож ажиллахын нэг үндэс нь сэтгэл зүйн судалгаа, оношилгоон дээр үндэслэгдэн бодит байдлыг илрүүлэн дүгнэлт хийж ажиллах явдал юм. Өнөөгийн боловсролын шинэчлэл ч багш биднийг хүүхэд бүрийн хөгжлийн ялгаатай байдлыг таних, судлах, ойлгох, хүндэтгэлтэй хандах талаар ойлголт мэдлэгтэй, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай бүтээлч байхыг шаардаж байна. Иймд энэхүү курсээр дамжуулан багшийн эзэмшвэл зохих чадамжийг төлөвшүүлэхэд зориулж хүүхдийг судлах арга зүйн зөвлөмж, хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх энгийн аргачлал, 6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг тодорхойлох дасгал даалгавруудыг судлах болно.

Бага насны хүүхдийн хөгжил

СӨБ-ын сургалтын сэдвийн боловсруулалт хийх арга зүй /хувилбарууд/

Зорилго:  Сэдвийн боловсруулалт хийх олон хувилбар, арга зүйд суралцах

Зорилтот бүлэг: СӨБ-ын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй удирдах ажилтан, багш нар

Товч агуулга: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхдэд эзэмшүүлэх агуулга /чадвар/-ыг  сэдвээр дамжуулан олгоно. Багш сонгосон  сэдвийн агуулгын задаргааг олон хувилбараар боловсруулж, хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөнө./ 4-5 аргачлалтай танилцана/

,

СӨБ-ын мэргэжлийн англи хэлний анхан шат

Зорилго:  СӨБ-д тогтмол хэрэглэгдэх мэргэжлийн  үг хэллэгийг англи хэлээр  нэгдсэн нэг ойлголттой болгох,  үйл ажиллагаандаа ашиглах

Зорилтот бүлэг: СӨБ-ын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй удирдах ажилтан, багш нар

Товч агуулга: СӨБ-ын байгууллагад тогтмол хэрэглэгдэх мэргэжлийн үг хэллэгүүдийн талаар англи хэл дээр нэгдсэн нэг ойлголт өгнө. Дараах 3 чиглэлтэй байна. Үүнд.

- СӨБ-ын байгууллагын талаар

- СӨБ-ын багшийн мэргэжилийн талаар

- СӨБ-ын сургалтын суралцахуйн чиглэлийн талаар

Үнэлгээний арга зүй

Зорилго: Үнэлгээний арга зүй курсийг судалснаар үнэлгээний тухай ерөнхий ойлголт, оношлох, явцын эцсийн үнэлгээний тухай үндсэн мэдээлэлтэй болно. 

Юу сурах вэ: 

  • Үнэлгээний тухай ерөнхий ойлголт
  • Үнэлгээний төрөл хэлбэрүүд 

Хэн сурах боломжтой вэ? 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, үнэлгээний чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой багш, удирдах болон бусад ажилтан сонгон суралцах боломжтой. 

Суралцагчид тавих шаардлага:   

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судлаж онлайн даалгавар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай болсон байх 
  • Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай, цагийн менежмент төлөвлөлт сайтай байх
  • Хувийн майл хаягтай байх

Сургалтын оноо: Энэхүү сонгох судлах күрсээр үнэлгээний чиглэлээр 10 онооны  хичээл үйл ажиллагааг судлах боломжтой. 

Судалгааны арга зүй
Зорилго:
  • Сургууль цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгарсан жижиг, том олон асуудлуудыг шийдвэрлэхдээ судалгаанд суурилдаг байх шаардлага тавигдаж байна. Энэхүү шаардлагад нийцүүлэн багш нар болон бусад албан тушаалтнууд судалгааны арга зүйн мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.  

     Товч агуулга:

    1.       Өнөө үед дэлхий дахинаа “багш судлаач байна” гэсэн санаа өргөн дэлгэрч байна.           Багш - Судлаач байх талаарх олон улсын чиг хандлага, 21-р зууны багшийн ур чадвар

    2.       Багш - Судлаач байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн багш өөртөө олон давуу талуудыг хэрхэн бий болгож  байгаа талаар судлах

    3.       Багш судалгааны арга зүйд хэрхэн суралцах талаар тодруулах:  судалгааны асуудлыг хэрхэн  тодорхойлох, судалгааны асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцах

    4.       Илтгэл бичих, илтгэхэд анхаарах зүйл

    Хамрах хүрээ:

    10 жилийн үндсэн сургалтад хамрагдаж буй бүх мэргэжлийн багш, ажилтнуудад

     

Багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийн асуудал
Зорилго:
  • Өнөөгийн нийгэмд багшйн үнэ цэнийг дээшлүүлэхэд багшлахуйн философи хандлага, багш бие хүний төлөвшлийн гүйцэтгэх үүргийг судлах, багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийн олон улсын чиг хандлагаас суралцах зорилготой.

    Товч агуулга:

    1.       Багшийн нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг түүний гүйцэтгэдэг албан үүрэгтэй холбон тайлбарлах нь

    2.       Багш чанартай боловсролоор дамжуулан иргэдийн бүтээх чадамжийг нэмэгдүүлэх нь

    3.       21-р зууны бичиг үсэгт тайлагдсан гэх ойлголтыг 2 чиглэлээр тайлбарлах: а. Мэргэжлийн тасралтгүй хөгжил б. Мэдээллийн технологийн бичиг үсэгт тайлагдах талаарх ойлголт

    4.       Багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тухай асуудал, олон улсын чиг хандлага

    5.       Багш бие хүний төлөвшил, багшийн 10 эрдмээр биеэ шинжихүй

    Хамрах хүрээ:

    10 жилийн үндсэн сургалтад хамрагдаж буй бүх мэргэжлийн багш, ажилтнуудад

Ахлах ангийн суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүй

Курсын танилцуулга

Нэр: Ахлах ангийн суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүй /сонгон судлах/

Зорилго: Сурагчдын ном унших үйлийг дэмжих монгол уламжлал хөгжлийн асуудлыг судлан уншлага удирдах арга зүйг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. 

Товч агуулга: 

  • Ахлах ангийн сурагчдын ном унших арга барилыг хөгжүүлэх монгол арга ухааны онцлог / Монгол хүүхдийн оюун ухаан хөгжих гол хөшүүрэг нь унших мэдлэг бүтээх үйл явцад баримтлах суурь онол нүүдэлчин амьдралын хэв маягаас төрж гарсан арга билгийн ухаан юм/
  • Сургаал, зүйр цэцэн үг ардын сургамжаар сурагчдын унших арга барилыг хөгжүүлэх нь /Манай Монгол ардын сурган хүмүүжүүлэх сан хөмрөг нь маш өргөн хүрээтэй шавхагдашгүй бөгөөд агуулга хэлбэрээрээ олон янз байдаг. Ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалд багтах зүйлс
  • Хүүхдийн уншлага удирдах уламжлалт аргууд /Монгол хэл бол мал ахуй эрхэлсэн нүүдэлчин малчин ард түмний хэл соёл юм. Тиймээс мал маллах ухаанаас аж ахуйгаа цогцлоосон ард түмний оюун билиг нь монгол ахуйд бүрэлдсэн тул ахуйдаа төрсөн ахуйгаа таньсан монгол оюунт хүмүүнийг монгол хүн хэмээнэ/
  • Ахлах ангийн суралцагчдын танин мэдэх сэтгэл зүйн онцлог, бие хүн болон төлөвших үйл явц хөгжүүлэх арга зүй /нас сэтгэл зүйн онцлог ялгаанд тохирсон уншлага хөгжүүлэх арга зүйн хувилбарууд
Суралцагчдад тавигдах шаардлага: 10-12 р ангид хичээл ордог судлагдахууны багш нар /цагийн менежементтэй байх, бие даан ажиллах чадвартай байх/ 
Удирдах ажилтны ёс зүй, манлайлал

Онлайн сургалтын зорилго:

Энэхүү курсийг судалснаар ёс зүй, манлайллын тухай ойлголтоо сайжруулахаас гадна манлайллын үүргээ бүрэн ойлгож хэрэгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, ажлын ур чадвар гүйцэтгэлээр болон харилцааны ур чадвараар бусдыг манлайлахмэдээлэлтэй болно.

Юу сурах вэ?

  • XXI зууны боловсрол ба удирдах ажилтны ур чадвар
  • Хувь хүний ёс зүй, манлайлал
  • Мэргэжлийн ёс зүй, манлайлал
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нь
  • Курсийн шалгалт

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй, ёс зүй манлайллын чиглэлээр мэдлэг арга зүйгээ ахиулах хүсэл, сонирхолтой удирдах ажилтан сонгон суралцах боломжтой.

Суралцагчид тавих шаардлага:

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж, онлайн даалгавар үйл ажиллагаа, гүйцэтгэх, чадвартай болсон байх
  • Бие дааж бүтээлчээр ажиллах чадвартай байх
  • Хувийн цахим шуудангийн хаягтай байх

Сургалтын оноо:

Энэхүү заавал судлах курсээр дутагдаж байгаа манлайллын ур чадвараа бие даан хөгжүүлэх чиглэлээр 10 онооны хичээл үйл ажиллагааг судлах боломжтой.

Эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй
Онлайн курсийн зорилго: 
  • Эрүүл мэндийн нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцах
Онлайн курсийн агуулга: 
  • Нэгж хичээлийн хөтөлбөр шинжлэх замаар эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлыг олж харах, өөрийн ажилдаа хэрэгжүүлэх.   
Зорилтот бүлэг: 
  • Эрүүл мэндийн хичээл хичээл заадаг багш нар
Мэдээллээс тоон өгөгдөл боловсруулан загвар бүтээж, дүгнэх арга, аргачлал

Зорилго: Энэхүү агуулгыг судалснаар хичээл заах, анги удирдах, хүүхдийн судалгааны нэгдсэн мониторинг хийхэд ашиглаж болох энгийн статистик тоон өгөгдлийг боловсруулж сурна

Хэрэглэгдэхүүн: Мэдээллээс тоон өгөгдөл боловсруулан загвар бүтээх, дүгнэх арга, аргачлал (MS Excel - Conditional Formatting)

Хамрах хүрээ: Бүх мэргэжлийн багш нар 

Цагийн багтаамж: 10 цаг

Даалгавар боловсруулах, үр дүнд анализ хийх арга зүй

Даалгавар, түүний бүтэц, хариултын мэдээлэл, гүйцэтгэлийн мэдээллийг унших, тайлбарлах, зөвлөн туслах чиглэлээ тодорхойлоход суралцана.

Судалгаа шинжилгээний ажилд хэрэглээний програм хангамж ашиглах чадвараа хөгжүүлэх сургалт

Энэхүү цахим сургалт нь эрдэм шинжилгээний ажил хийхээр зорьж буй болон хийж буй багш, боловсролын салбарын ажилтан хэрэглээний программ ашиглан найдварын зэрэг өндөртэй судалгааны бүтээл боловсруулахад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх болно.   Үүнд,

 1.      Судалгаа шинжилгээний ажил, түүнийг гүйцэтгэх, тайлагнах тухай

  • Сэдвийн шалгалт 1 онооны тест 3 удаа өгөх боломжтой.

2.      Google Form ашиглан олон нийтээс мэдээ, өгөгдөл цуглуулах

  • 2.1.   Google Form-ын асуулт орчинд санал асуулгын судалгаа ба тестийн шалгалт бэлтгэх
  • 2.2.   Google Form-оор авсан санал асуулгын судалгаа ба тестийн шалгалтын үр дүнг хувийн, асуултын, нэгтэгсэн горимуудаар үзэх
  • 2.3.   Google Form орчинд буй өгөгдлийг Google Sheet хүснэгтэд шилжүүлэх
  • Сэдвийн шалгалт 1 онооны тест 3 удаа өгөх боломжтой.

3.      Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм дээр судалгааны статистик боловсруулалт хийх

  • 3.1.   Санамсаргүй хэмжигдэхүүний үндсэн шинж чанарууд
  • 3.2.   Технологи ажиллагааны математик бичлэг, математик загварын тухай
  • 3.3.   Нэг ба олон хүчин зүйлт корреляцийн математик загвар гарган авах
  • 3.4.   Хүчин зүйлүүд ба үзүүлэлтийн хамаарлыг графикаар илэрхийлэх
  • Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой.

4.      Бичвэр боловсруулах програм дээр судалгааны тайлан бичих аргачлал

  • 4.1. Google Docs
  • 4.2. Microsoft Word
  • Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой.

5.      Судалгааны цахим танилцуулга бэлтгэх аргачлал

  • 5.1. Танилцуулга бэлтгэх аргачлал
  • 5.2. Илтгэлээ амжилттай танилцуулах арга
  • Сэдвийн шалгалт 1 оноотой тест 3 удаа өгөх боломжтой. 

Сургалтын эцсийн шалгалт 5 оноотой тест 3 удаа өгөх боломжтой. 

Нийт 10 оноо бүхий шалгуураар тус курсыг төгсөх болно.

Last modified: Monday, 4 November 2019, 12:14 PM