Онлайн сургалтад нэвтрэх аргачлал
Боловсролын салбарын мэдээллийн систем буюу esis.edu.mn дээр ЕБС, СӨБ-ын байгууллагын бүх багш, удирдах болон бусад ажилтнуудын мэдээлэл оруулсан байдаг билээ. Тус мэдээллээс 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудын жагсаалтыг татан авч Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад суулгаж байгаа билээ.
ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнууд болон МСҮТ-ийн ерөнхий эрдмийн багш нар мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад суухаар сонгогдсон бол
Онлайн системд нэвтрэхэд хэрэглэх "холбогдох нэр" ба "нууц үг"-ийг дараах байдлаар бичээрэй.
Холбогдох нэр / Username: цахим шуудангийн хаяг
нууц үг / Password: Bagsh# регистрийн дугаарын 8-н тоо
Жишээ нь: You are not togged. (Log in) гэсэн дээр дараад, нээгдэх цонхонд
Монгол хэл сонгосон тохиолдолд
Та холбогдоогүй байна (Холбогдох) гэсэн дээр дараад нээгдэх цонхонд
Нэвтэрт орсны дараа та Удирдлага цэсний Миний курсууд гэсэн дээр дараарай. Энд танд зориулсан онлайн курсууд байх бол. Хэрвээ хичээл сонголт хийгээгүй бол
гэснийг сонгон нэвтэрч 3 сонгох курс сонгоорой.- Боловсролын бодлого, эрх зүй - 1 курс 1 багц цаг (= 12 цаг) 10 оноо
- МХХТ - 1 курс 1 багц цаг (= 12 цаг) 10 оноо
- Хувь хүний хөгжил - 1 курс 1 багц цаг (= 12 цаг) 10 оноо
- Мэргэжлийн онол - 1 курс 3 багц цаг (= 36 цаг) 30 оноо
- Мэргэжлийн арга зүй, бие даалт - 2 удаагийн вэбинар 2 багц цаг (= 24 цаг) 20 оноо (энэ нь вэбинарт холбогдож оролцох бүрд 10 оноо тул 2 удаагийн вэбинар нийлээд 20 оноо болно)
- Төгсөлтийн үнэлгээ 20 оноо