МЭРГЭЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН КУРСДЭЭ ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТНУ-ны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга зүй, ур чадвараа  хөгжүүлэх, мэдээлэл, харилцааны технологийг сургалтад ашиглах, ажлын байрандаа хамтран хөгжих арга барил эзэмшихэд багшид дэмжлэг үзүүлнэх зорилготой сургалтаар дараах агуулгыг судална. Тодруулбал,

  • Суралцах төлөвлөгөөтэй танилцах /2 цаг/
  • Түүхийн зангилаа болон нийгмийн ухааны онол, хандлагуудаас судлах      /10 цаг/
  • Арга зүй судлах, хичээл төлөвлөлтөд тусгах санаа / 44 цаг/
  •  Төгсөлтийн үнэлгээ өгөх, Сэтгэл ханамжийн судалгаа  өгөх, батламж авах  / 4 цаг/

4 удаагийн ВЕБИНАР сургалтаар багш та энэхүү сургалтаар  сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцана. Онол, арга зүйгээр 3 удаа бататгах буюу явцын шалгалт, курс хичээлээ судалж дууссаны дараа  төгсөлтийн шалгалт өгнө.  

ОНООНЫ ТАЙЛБАР:

Нийт 100 оноо авч, батламж дээр 100 - 70 хүртэл оноогоор тэнцсэн батламж олгоно. 

100 онооны 70 оноог мэргэжлийн онол, арга зүй курсэд идэвхтэй суралцсанаар цуглуулах бөгөөд дараах оноог байдлаар ойлгоно.

1. Мэргэжлийн арга зүй, бие даалт - 30 оноо: 4 удаагийн вебинарт бие даалтаар хийсэн дадлага ажлаа танилцуулах, сургагч багшийн мэдээлэл сонсох, ярилцах бөгөөд ирц, идэвхийг үнэлнэ. Вебинар сургалт бүрийн дараа бататгах асуултаар явцын сорил ЗААВАЛ өгснөөр 30 оноо цуглуулна. (Вебинар сургалт бүрийн идэвх, оролцоо, явцын сорилын дүнгээр нэг удаагийн сургалтын 10 оноо бүрдэнэ.)  

2. Төгсөлтийн үнэлгээ 40 оноо (Мэргэжлийн онолын мэдлэг, ойлголт, арга зүй, бие даан судалсан болон хийж гүйцэтгэсэн даалгавар бүрийн  дадлага ажил, хэлэлцүүлгийн агуулга багтана.)


САНАМЖ: 69.5 ба түүнээс доош оноо авсан бол батламж олгохгүй бөгөөд давтан сургалтад сууж батламж авах боломжтой.  Давтан сургалтад суух бол энэ сургалтад авсан бүх оноо хүчингүй болохыг анхаарна уу.

ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.