Онлайн сургалтын зорилго:

Энэхүү курсийг судалснаар Биологийн сургалтын  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  арга зүй, онолын мэдээлэлтэй болж харилцан туршлага судлана.

Юу сурах вэ?

  • Суурь бүрэн дунд боловсролын биологийн хөтөлбөрөө судлах

  • Шалгуурын дагуу нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах

  • Даалгавр боловсруулах арга зүйд суралцах 

Хэн сурах боломжтой вэ?

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгэлтэй эхний жилдээ ажиллаж буй Биологийн багш нар 

Суралцагчид тавих шаардлага:

  • Онлайн суралцагчийн гарын авлагыг судалж, онлайн даалгавар үйл ажиллагаа, гүйцэтгэх, чадвартай болсон байх
  • Бие дааж бүтээлчээр суралцах чадвартай байх
  • Даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх, цагийн менежмент сайтай байх 

Сургалтын оноо:

Энэхүү заавал судлах курсийн хичээл үйл ажиллагааг судлан нийт 30 оноо цуглуулна.