Сургалтын зорилго: 

СӨБ, ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудын  "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын  талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэгш хамруулан сургах орчны бэлтгэл, тохируулга хэрхэн хийх,ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг   хөгжүүлэх арга зүйд  дэмжлэг үзүүлнэ. 

Та юу сурах вэ.      

-Тэгш хамруулан сургах үзэл хандлага, эрх зүйн орчин  

-Орчны тохируулга болон тохируулгат хэрэглэгдэхүүн бэлтгэх жишээ загвар 

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй аргачлал 

-Тэгш хамруулан сургаж буй сайн туршлага 

- Мэдлэг  шалгах сорилтой 

Хэн суралцах боломжтой вэ.

Боловсролын салбарт 10 түүнээс дээш жил ажилласан багш,  удирдах болон бусад ажилтан суралцах боломжтой.  Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа бол давуу тал болно.

Суралцагчдад тавигдах шаардлага.

Та хувийн мэйл хаягтай байна. Онлайн орчинд ажиллах чадвартай байна.  Сургалтын болон танин мэдэхүйн видеотой танилцах тул чихэвч ашиглана. Өөрийгөө сорих сорилыг заавал гүйцэтгэнэ. 

Цагийн багтаамж  10 цаг