Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж, дархлаагаа дэмжицгээе. 

Хэдэн цагт дасгал хийвэл үр дүнтэй бол? Өглөө, өдөр эсвэл орой юу? Та юу гэж бодож  байна.

Дасгал хийх хамгийн тохиромжтой цаг бол та болон таны хүүхэд “дуртай хийх” тэр үе юм. Дасгалыг хэр тууштай хийнэ тэр чинээгээрээ үр дүн өгнө. 

Хүүхдэдээ дасгал хийх тохиромжтой орчин бүрдүүлэх, сонирхолд нь нийцүүлэн дасгал сонголтод нь анхаарах ба хүсэл эрмэлзлэлийг нь дэмжээрэй.. Дасгалыг та хамтран хийж болохоос гадна зарим хүмүүс ганцаараа дасгал хийх дуртай байдгийг харгалзаарай.

ДЭМБ-аас 8-15 настай хүүхэд өдөрт 60 минутын хугацаанд дундаас дээш ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөмжилсөн байдаг бол Америкийн зүрхний холбооноос насанд хүрсэн хүмүүс долоо хоногт доод тал нь 150 минутын дунд хэмжээний эрчимтэй дасгал эсвэл 75 минутын өндөр эрчимтэй аэробикийн дасгал хийхийг зөвлөмжилсөн байдаг.