da


"АНГИ УДИРДСАН БАГШААР ДАМЖУУЛЖ ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ" 
ХӨТӨЛБӨРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 
ТАВТАЙ МОРИЛНО УУ?

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сургагч багш нар аа!

Аймаг орон нутгийнхаа нийт багш нарыг төлөөлөн “Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад оролцохоор сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

БШУЯ, БМДИ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас сургуулийн зүгээс эцэг эхийн боловсрол, хөгжлийг дэмжих, тэднийг тогтмол мэдээллээр хангаж, хамтран ажиллах боломжтой хамгийн ойрын хүн нь анги удирдсан багш хэмээн үзэж “Ангийн удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих” хөтөлбөрийг санаачлан, арга зүйн зөвлөмж болон сургалтын модуль боловсруулан, сургууль-эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулийн зүгээс эцэг эхийн боловсролыг дэмжих санаачилгыг эхлүүлээд байна. 

Энэхүү хөтөлбөр нь анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхчүүдийг хүүхдийнхээ нас сэтгэц, хөгжил, хамгааллын онцлогийг танин мэдэж, хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийг танин мэдэхийн зэрэгцээ сургууль, багштай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Энэ ч үүднээс 21 аймгийн багш нараа манлайлан ажиллах та бүхнээр дамжуулан тус агуулга, арга зүйг бүхий л анги удирдсан багш нарынхаа хүртээл болгохыг зорьж байна. 

“Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих” сургалт үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүрийг ашиглан анги удирдсан багш, эцэг эхэд хүүхдийн хөгжил, хамгаалал, нас, сэтгэцийн онцлогийн суурь ойлголт, ухагдахууныг сонирхолтой агуулга, арга зүйгээр дамжуулан хүргэхээр зохион байгуулагдсан болно.

Үүнд: 


Таныг сургалтын сэдэв тус бүрийн агуулга, үндсэн мэдээлэлтэй нарийвчлан танилцаж, бие даан гүйцэтгэх даалгавраа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө хариуцлагатай үнэнч хандан, бидний эхлүүлсэн санаачилгыг үргэлжлүүлэх түүчээ болон хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Таны сурах, хөгжих, манлайлах их үйлсэд амжилт хүсье.  

АНГИ УДИРДСАН БАГШААР ДАМЖУУЛЖ 
ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

й

Арга зүйн зөвлөмжүүд татаж авах

kllk

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог хүүхдээ ойлгохуй

i1

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо

i2

Хүүхэд хамгаалал эцэг эхийн хамтын ажиллагаа

i3

АУБ эцэг эхтэй хамтран ажиллах арга зүйн зарим санаа

i4

g1